Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан “Эзэнгүй, орхигдсон байж болзошгүй цацрагийн үүсгүүрт тандалт судалгаа хийх” удирдамжийн дагуу хаягдал төмөр цуглуулах болон боловсруулах цэг, өмнө нь цэргийн анги, нэгтгэл байрлаж байсан талбайг хамруулан тандалт судалгааны ажил хийж байна. Уг ажлыг Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цэргийн штабтай хамтран хийж байгаа аж.
Тус тандалт судалгаа нь цацрагийн үүсгүүрийг эрэн хайх, аюулгүй байдлыг хангуулах, байршлыг тогтоох, шинж чанарыг тодорхойлох, мэдээллийн сан бүрдүүлэх, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.