Энэ сарын 18-наас 22-ны хооронд ТҮЦ-ээс хиам, өндөгний хавчуургатай талх худалдан авч хэрэглэсэн 22 иргэн хоолны хордлого авч улмаар хоёр иргэн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгааг мэдээлсэн билээ.
Тодруулбал, хордлогод орсон иргэд “Тэнгис” кино театр, Хүүхдийн урлан бүтээх төв болон Багшийн дээд, Бөхийн өргөөний автобусны буудлын ойролцоох ТҮЦ-ээс дээрх хавчуургатай талх авч иджээ. Тэгвэл дээрх иргэдийн биеийн байдал тогтворжиж эхэлсэн байна.
Эрчимт эмчилгээ хийлгэж байсан хоёр хүний нэг нь 62 настай бол нөгөө иргэн нь бөөрний архаг дутагдалтай байсан аж. Өнөөдрийн байдлаар бөөрний архаг дутагдалтай хүний биеийн байдал сайжирч, энгийн тасаг руу шилжсэн байна. Харин 62 настай иргэний шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа аж.
Сэтгэгдэл (1)