ТҮЦ-т худалдаж байсан хаяг, шошгогүй хиам, өндөгтэй хавчуургатай талхнаас хордлого авсан иргэдийн тоо 45 болж нэмэгджээ.
Гэрийн нөхцөлд бэлтгэж, ТҮЦ-үүдэд худалдаалж байсан 127 ширхэг хавчуургатай талхыг НМХГ-аас хураан авч устгажээ. Үүний 20 ширхгээс нь шинжилгээ авсан бөгөөд нийт 27 нэр төрлийн 842 ширхэг бүтээгдэхүүн хураан авсан байна.Зөвшөөрөлгүй үйлдвэрлэл эрхэлсэн этгээд болон хаяг шошгогүй бүтээгдэхүүн худалдаалсан ТҮЦ-ийн эзэнд Зөрчлийн тухай хуулиар тус бүр 500 мянган төгрөгийн торгууль ногдуулж, үйл ажиллагааг нь зогсоосон байна.