Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв Тарагт, Хайрхандулаан, Уянга сумын Онги-таацын цурав, Шарга-Муруйн өр голомтын 8 секторын 72 мянган га талбайд тарваган тахлын, гүнзгийрэл, тандал шинжилгээг хийж гүйцэтгэжээ.
Шинжилгээнд 19 тарвага, 33 зурам 156 үлийн цагаан оготно, 185 гулигдас, 6 зэм зэргийг хамруулахад Уянга сумын Муруй багийн “Оройн нуурын ам”-аас олзворлосон үлийн цагаан оготноос тарваган тахлын өсгөвөр илрүүлсэн аж. Тиймээс дүйн тодорхойлох сорилуудаар баталгаажуулан ЗӨСҮТ-д хүргэхээр болжээ.