ХХААХҮЯ, МХЕГ, МЭЕГ, НМХГ-ын хамтран нийслэлийн хэмжээнд “Мал төхөөрөх, дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд импортлогч орны хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага”-ыг хангаж байгаа эсэхэд шалгалт хийж буй.
Одоогийн байдлаар 16 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, батлагдсан шалгуураар үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөөд байгаа юм байна. Хяналт шалгалтын явц 45 хувьтай байна.
Эх сурвалж: НМХГ