Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэв

2019-7-25
0
ЖИРГЭХ

Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон нийслэл, есөн дүүргийн төр, захиргааны байгууллагуудын удирдлагуудын дунд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөөр хэлэлцүүлэг хийлээ.

Үндсэн хуулийн дөрвөн бүлэгт өөрчлөлт оруулж байгаагаас тус хэлэлцүүлгээр IV бүлэгт оруулж буй нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудалд илүү анхаарч хэлэлцжээ.

Хэлэлцүүлгийн эхэнд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудал нь нийслэлийн төр захиргааны байгууллагуудад чухал. Тиймээс бид тодорхой саналууд гарган УИХ-аас гарсан ажлын хэсэгт хүргүүлэх хэрэгтэй” гэсэн юм.

Үндсэн хуулийн IV зүйлд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн төслийн танилцуулгыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба хийв. Энэ үеэр Үндсэн хуулийн 57 дугаар зүйлд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийг онцолсон юм. Тус заалтад хот, тосгоны зааг, ялгааг тодорхой болгосныг тэрбээр дурдлаа. Мөн бүх шатны ИТХ-ын чиг үүргийн давхардал, ажлын уялдааг зохицуулах зорилгоор тусгаад буй сум, дүүргийн ИТХ-аас аймаг, нийслэлийн ИТХ-ыг бүрдүүлэх саналыг дурдав. Эл саналыг УИХ-ын эхний хэлэлцүүлгээр дэмжигдээгүй хэдий ч хэлэлцүүлгийн төсөлд байгаа заалт аж.  Мөн уг өөрчлөлтөд бүх шатны Засаг дарга нарыг сонгох, томилохтой холбоотой заалт тусгасан бөгөөд ингэхдээ сум, дүүргийн Засаг даргыг иргэдээсээ сонгохоор тусгаад байгааг тэрбээр танилцуулгадаа онцлов. Танилцуулга, мэдээллийг сонсоод нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан санал хэлсэн юм. Тэрбээр  “Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид ямар зарчмаар сонгогдож, ямар статустай ажиллах хийгээд нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг баталгаажуулах, сонгох томилохтой холбоотой асуудлыг бид сайн ярилцах ёстой. Хэдийгээр Үндсэн хуульд “Нийслэл бол эдийн засаг, нийгмийн тусгай цогцолбор мөн” гэсэн заалт үндсэн хуульд байдаг ч эдийн засаг, эрх зүй талаасаа дутмаг, хязгаарлагдмал байдаг нь үнэн. Тиймээс оновчтой саналуудыг УИХ-д хүргүүлэх хэрэгтэй. Дүүргийн төлөөлөгчдөөс нийслэлийн төлөөлөгчдийг бүрдүүлнэ гэдэг бол байж болохгүй зүйл” гэв.

Хэлэлцүүлгийн үеэр Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн “Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд аймаг, хот, нийслэл, дүүргийн хилийн цэсийг Засгийн газар санал гаргасны дагуу УИХ батална гэсэн нь маш зөв асуудал” гэв. Харин сум, дүүргийн Засаг даргыг иргэдээс сонгочихоод, огцорсон нөхцөлд дээд шатны Засаг дарга нь шууд томилохоор тусгасан нь өрөөсгөл заалт гэлээ.

Тэгвэл нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баттулгын хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал анхнаасаа буруу байсан гэв. Энэ талаараа “УИХ-д өргөн барихын өмнө ард түмнээр хэлэлцүүлэх ёстой байтал хэлэлцүүлээгүй. Зөвлөлдөх уулзалт танилцуулаад түүнийгээ иргэдээр хэлэлцүүлсэн гээд байгаа нь учир дутагдалтай” гэсэн юм. Түүнчлэн Ерөнхийлөгч ч бас Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөө анхнаасаа буруу өргөн барьсан гэлээ. Харин хотуудын хилийн цэсийг өөрчлөх асуудлыг өмнө нь тухайн шатны ИТХ-ын саналыг үндэслэн УИХ хэлэлцэж шийдвэрлэдэг байсныг Засгийн газрын саналыг үндэслэхээр оруулж өгсөн нь дэвшил болжээ гэж тэрбээр үзэж байгаагаа хэлсэн. Харин зарчмын хувьд Үндсэн хуулийн IV бүлэг нутгийн удирдлагын тогтолцоог хэвээр үлдээх ёстой гэсэн юм.

Түүнчлэн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлийн хувьд Үндсэн хуулийг хэлэлцүүлгийг УИХ хэлэлцэхдээ засаглалын түвшний асуудалд илүү анхаарч, орон нутгийн удирдлагатай холбоотой асуудлыг төдийлэн анхаарахгүй, хавсралт маягаар хэлэлцээд байна гэж үзэж буйгаа хэлсэн. Нөгөөтэйгүүр, Улаанбаатар хотын статусыг тодорхой тусгах, дагуул хот, хаяа хот, бүсийн төв хотуудыг бий болгох талд анхаарах гэх мэт асуудлууд чухал байгааг хэлж байв. Тэгвэл МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатарын зүгээс Үндсэн хуулийн дордсон гэх долоон өөрчлөлтийг хэвэнд нь оруулах ёстой гэсэн юм. Харин IV бүлэг буюу орон нутгийн удирдлагатай холбоотой бүлэгт “гар хүрэх” шаардлагагүй гэдэг саналыг хэлж байв. Учир нь тэрбээр 1992 онд үндсэн хуулийг батлах бүрэлдэхүүнд орж ажилласан бөгөөд тухайн үед эл бүлгийг нухацтай зөвшилцсөн хэмээн үзэж буйгаа хэлсэн.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга сум, дүүрэг, хороод гээд орон нутаг хөгжихгүй байгаа нь Үндсэн хуулийг өөрчлөх гол шалтгаан болж байгаа гээд өөрчлөлт оруулах шаардлагатайг хэллээ. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулиа нэгэнт л өөрчилж байгаа учраас бүсчилсэн хөгжлийн бодлогыг нарийн тусгаж өгөх нь зүйтэй гэсэн юм. Түүнчлэн, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгохоор тусгасан хэрнээ нийслэлийн ИТХ-ыг дүүргээс сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдүүлэхээр заасан нь буруу гэсэн байр суурь илэрхийлсэн. Хэрэв УИХ-ын гишүүдийн тоог нэмбэл нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн тоог ч мөн нэмэх ёстой гэсэн санал хэллээ. 

Хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн УИХ-аас гаргасан Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтлоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    4 цаг 59 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    5 цаг 24 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    5 цаг 32 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    5 цаг 48 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    6 цаг 27 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    6 цаг 52 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    6 цаг 58 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    7 цаг 39 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    8 цаг 1 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    9 цаг 54 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    9 цаг 59 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    10 цаг 30 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    10 цаг 55 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    10 цаг 57 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    11 цаг 12 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    11 цаг 18 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    11 цаг 26 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    12 цаг 36 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    12 цаг 42 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК