Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Наадамчдын гудамж буюу Яармагийн замд приус маркийн автомашины жолооч нь зорчих хэсгийн хашлага давж, хориглосон хэсэг буюу зүлэг талбай дээгүүр явсан бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Энэ дагуу Тээврийн цагдаагийн алба хаагчид тухайн жолоочийг эрэн хайж өчигдөр буюу энэ сарын 24-нд замын хөдөлгөөнд оролцож байхад нь илрүүлсэн байна. Улмаар драйвер үлээлгэхэд согтуурлын зэрэг 0.93 гарсан байна.
Энэ талаараа тэрбээр "Гадаа халуун байсан. Хүйтэн айраг байхаар нь уучихсан. Айраг согтууруулах ундаа төрөл гэдгийг мэдэхгүй. Ногоон зүлгэн дээр зорчсон хэргийн хувьд зам түгжрээд байхаар нь яараад зүлгээр явсан юм.
Унаж явсан тээврийн хэрэгсэл өөр хүний нэр дээр байдаг. Ахиж ийм алдаа гаргахгүй" гэсэн юм.
Тэгвэл зөрчил гаргасан дээрх жолоочид зөрчлийн хэрэг нээн шалгаж буй бөгөөд Зөрчлийн тухай хуулиар тухайн жолоочийн жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, 400 нэгж буюу 400 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авах заалттай аж.
Сэтгэгдэл (3)