Энэ сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн О-гийн гэрт хулгай орж зурагт, гар утас, автомашин алдагдсан бол мөн тус дүүргийн 7 дугаар хороонд оршин суух иргэн Б-гийн гэрээс 2 ширхэг гар утас алдагдсан байна.
Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгахад Дорнод аймгийн харьяат, 22 настэй эрэгтэй Б нь уг хэргүүдийг үйлдсэн болохыг тогтоожээ. Иймд иргэд та бүхэн орон байраа аль болох эзгүй үлдээхгүй байж хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Ташрамд дурдахад, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс санаачлан “Зогс-Шалга-Хулгайчид бүү боломж олго” арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж буйн үр дүнд хулгайн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 17.1 хувиар буурсан эерэг дүн мэдээ гарчээ.
Сэтгэгдэл (1)