Энэ сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт хүүхдүүд газ үнэрлээд байна гэсэн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад 15 настай эрэгтэй О, 14 настай Д, 15 настай Э нар нь ахуйн хэрэглээний газ үнэрлэсэн байсныг тогтоон тус дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст шалгаж байна.
Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ байнгын хараа хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ЦЕГ