Энэ сарын 16-ны өдөр Замын-Үүд боомт хууль бус их хэмжээний мах махан бүтээгдэхүүн нэвтрүүлэх гэж байсныг саатуулжээ.
Тодруулбал, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны импортын суудлын автомашины хяналтын терминалын хяналт шалгалтаар гарал үүсэл тодорхойгүй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгодог бичиг баримтгүй тахианы мах 110 кг, гахайны мах 60 кг, загас 50 кг, сам хорхой 20 кг-ыг тээврийн хэрэгсэлд нуун улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.
Дээрх бүтээгдэхүүнийг холбогдох дүрэм, журмын дагуу хураан устгалд оруулжээ.
МХЕГ