Энэ сарын 22-ны өдөр 52 настай эрэгтэй Э, 50 настай эрэгтэй Б нар Монгол Улсын нэн ховор амьтны жагсаалтад орсон Цоохор ирвэсийн хатаасан арьс авч явж байсныг цагдаагийн алба хаагчид саатуулжээ.
Хэргийг тус Сонгинохойрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна. Түүнчлэн нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд Эрүүгийн хуулийн 24.5.2-т зааснаар арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Тиймээс тоо толгой нь цөөрч буй ан амьтдыг зөвшөөрөлгүй агнахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.