“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцны цахим бүртгэл долдугаар сарын 22-ны 17.00 цагт эхэлсэн билээ. Цахим бүртгэлийг нийт 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш нээлттэй явуулах юм. Иргэд цахим бүртгэлээ ирэх наймдугаар сарын 5-ны дотор хэзээ ч бүртгүүлэх боломжтой болохыг албаныхан мэдэгдээд буй.
Тэгвэл Нийслэлийн Орон сууцны корпорацийн хувьд зөвхөн бүртгэлийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа аж. Харин сонгон шалгаруулалтыг Орон сууцны комисс болон нийслэлийн Засаг даргын дэргэд Орон сууцны зөвлөл хариуцан ажиллах юм байна.
Сэтгэгдэл (1)