Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харьяат иргэн М /25 настай эрэгтэй/, иргэн Г /28 настай эмэгтэй/ нар аравдугаар сарын 18-ны өдөр сураггүй алга болсон юм. Тухайн үед "Ууланд 3 хоног аялаад ирнэ" гэж хэлээд явсан байдаг.
БНХАУ-ын иргэд алга болсон гэх дуудлага хоёр хоногийн дараа буюу аравдугаар сарын 25-ны өдрийн 01.02 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирссний дагуу эрлийн ажлыг шуурхай зохион байгуулсан боловч үр дүн гараагүй юм. Тэгвэл дээрх хоёр иргэний цогцосыг олсон байна. Тодруулбал, энэ сарын 22-ний өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг дэвсгэрт их хэмжээний бороо орох үеэр үер болжээ. Үерийн усанд хоёр цогцос урсаж явсныг иргэд хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн байна. Шалгалтаар тухайн талийгаач нарын бизд байсан бичиг баримтаар сураггүй алга болсон хятад иргэд болохыг тогтоосон байна.
Уг хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газар шалгаж байна.