Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас иргэнээс ирсэн гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн IV хороонд байрлах “Нью прогресс” ХХК-ийн үйлдвэрийн уурын зууханд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар “Агаарт бохирдуулах бодис гаргах, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлэх талаар зөвшөөрөлд заасан хэмжээ, нөхцөл, шаардлага”-ыг хангаагүй уурын зуух ашиглан үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрчээ. Тиймээс дээрх үйлдвэрт Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн зөрчлийн хэрэг нээн, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл (2)