Гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын горим зөрчсөн, хаяг шошгогүй түргэн гэмтэх хавчуургатай талхнаас энэ сарын 16-ны өдөр 22 иргэн хордсон хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн байна.
Хяналт, шалгалтаар Хан-Уул дүүргийн III хорооны автобусны буудлын урд байрлах иргэн Б.Уранхуар нь гэртээ өндөг чанаж түргэн үйлчилгээний цэг дотор худалдан борлуулсан зөрчил илэрсэн тул Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дахь заалтаар торгууль оногдуулжээ. Түүнчлэн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн энэ сарын 25-ны өдрийн 02-17/305 тоот мэдэгдэл хүргүүлэн ажилласан байна.
Сэтгэгдэл (1)