Хөвсгөл аймгийн Мөрөн хот үүсч хөгжсөний 210 жилийн ой, “Хотгойдын хурд-4”, хангайн бүсийн уралдаан энэ сарын 26-нд тохиосон билээ. Дээрх баяр, наадмыг угтсан наамдын нээлтээрээ шөнийн үзүүлбэрээр бэлэг барьсан байна. Шөнийн нээлтийн үеэр Хорьдол сарьдаг уул олон өнгөөр гэрэлтэж, үзэгчдийг гайхшируулжээ. Наадмын нээлтэд 300 сая орчим төгрөг зарцуулсан бөгөөд гэрэлтүүлэг нь 25 метрийн өндөртэй, 36 лед гэрэл бүхий дөрвөн багц цамхаг байршуулсан байна.
Сэтгэгдэл (1)