УИХ-ын дарга Г. Занданшатарын урилгаар Бүгд найрамдах Турк улсын их хурлын дарга Мустафа Шентоп манай улсад албан ёсны айлчлал хийж буйтай холбогдуулан НМХГ-аас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд зам дагуу байрлалтай барилгуудын хаалт хамгаалалтын бат бөх байдал, орчны аюулгүй байдалд хяналт тавин ажиллалаа.
Шалгалтаар өндөр дээд хэмжээний зочин ирж буйтай холбогдуулан барилгын аюулгүй ажиллагааг ханган ажиллахыг мэдэгдэж, захын хийцийн хаалт хамгаалалт хийгээгүй байсан “Суруга девелопмент” ХХК-ны захиалгаар баригдаж буй “Суруга центр-2” хотхоны барилгад хаалт хамгаалалт хийлгэж, хялбаршуулсан журмаар торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.
Сэтгэгдэл (1)