Энэ сарын 21-ний өдрийн 19.30 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилга дээрээс хүүхэд унасан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийг харьяа дүүргийн цагдаагийн газар материалжуулан шалгахад Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд оршин суудаг долоон настай эрэгтэй хүүхэд баригдаж байсан барилгын хоёр давхараас унаж бэртсэн байжээ.
Урьдчилсан байдлаар бага насны хүүхдүүд тус барилгад сүнс байдаг гэх яриаг гаргаж хохирогч хүү тухайн сүнсийг олж харах зорилгоор орсон хэмээх зүйлийг мэдүүлээд байгаа юм байна. Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ЦЕГ