Нийслэлийн инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт, их засварын ажил ид өрнөж буй.
Үүнтэй холбогдуулан авто зам, талбай, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах болон нөхөн сэргээх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгож, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн хурал өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны байранд боллоо.
Хурлаар авто зам сэтлэх, сүвлэх хүсэлт гаргасан 14, орц, гарц гаргах хүсэлт гаргасан 10 нийт 24 иргэн, аж ахуй нэгж байгууллагын асуудлыг хэлэлцэн зургаан аж ахуй нэгж, байгууллагад зөвшөөрөл олгожээ.