Өнгөрсөн сарын 31-ний өдөр буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 262 дуудлагыг хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 176 дуудлага, мэдээллийг шийдвэрлэсэн байна.
Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд дөрвөн хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна. Гэмтэж бэртсэн хүний хоёр нь жолооч болон зорчигч хэлбэрээр хөдөлдөөнд оролцож байсан бол хоёр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон аж.
Тухайлбал, энэ сарын 01-ны шөнө 02.45 цаг орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Чингэлтэйн өргөн чөлөө “Сод монгол” ШТС-ын баруун замд Hyundai Sonata-7 маркийн автомашин явган зорчигч 40 настай эрэгтэйг мөргөсөн ноцтой зам тээврийн осол хэрэг бүртгэгджээ. Ослын улмаас 40 настай эрэгтэй нас барсан хэрэг бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байна.
ТЦА