Эко дугаартай тээврийн хэрэгслүүдийг нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчино гэсэн иргэдийн ам дамжсан ташаа мэдээллээс үүдэн Замын хөдөлгөөний дүрэм зөрчих тохиолдол их гарч байгаа аж.
Эко буюу бүрэн цахилгаан тэжээлт хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлд олгож байгаа ногоон өнгийн дэвсгэртэй улсын бүртгэлийн дугаартай автомашинтай иргэд зөвхөн дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэдгийг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Түүнчлэн Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгад чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулан 5.14 тэмдэг болон 1.22 тэмдэглэл байрлуулсан эгнээг “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ” гэнэ. Мөн тус дүрмийн 11.10.-т зааснаар “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл энэ дүрмийн 10.5-д заасны дагуу байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээгээр байрлан явахыг хориглосон.
Харин тухайн эгнээгээр шуурхай албаны тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон автомашин, суудлын такси, «Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл», «Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн» гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслүүд байрлан явахыг зөвшөөрсөн байдаг.
ТЦА