Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Манай танкчид 11 орны танкчидтай өрсөлдөнө

2019-8-01
0
ЖИРГЭХ

“Армейские игры-2019” цэргийн мэргэжлийн олон төрөлтийн олон улсын тэмцээн дэлхийн 10 улсын нутагт дэвсгэрт энэ сарын 3-ны өдөр нээлтээ хийх гэж байна. Цэргийн наадамд Азербайджан, Алжир, Бангладеш, Беларусь, Египет, ОХУ,  Монгол Улс, БНХАУ зэрэг 34 улсын 216 багийн 6000 гаруй цэргийн алба хаагчид уралдааны нийт 31 төрлөөр оролцох юм байна. 

Манай улсын Зэвсэгт хүчнээс олон улсын уг уралдаанд 5 төрөлд хүч үзэн оролцох бөгөөд тэмцээний нэгэн төрөл болох “Аравт” морин цэргийн олон улсын уралдааныг манай улс эх орондоо зохиох аж.

 

Цэргийн наадмын Олон Улсын  шүүгчээр ЗХЖШ-ын Стартеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Х.Даваацэрэн томилогдон Москва хотноо ажиллаж байна. Энэ сарын 25-ны өдөр “Танкийн биатлон”, “Инженерийн томъолол” тэмцээнүүдэд оролцох бие бүрэлдэхүүн Москва хотноо байрлах “Алабино” сургалтын төв, “Тюмен” хотод иржээ.

 

Энэ жилийн танкийн биатлон тэмцээнд дэлхийн 25 орны 500 гаруй танкчид оролцох бөгөөд манай улсаас ЗХЖШ-ын Ар талын газрын Техникийн хангалтын хэлтсийн дарга, хурандаа Ц.Төрмөнхөөр ахлуулсан танкийн биатлонд оролцох танкчид 6 дахь жилдээ оролцож байна. Танкийн биатлон тэмцээний энэ жилийн нэг онцлог нь  өмнөх жил оролцсон баг тамирчдыг чансаагаар нь ангилан 1, 2 дугаар хэсэгт хуваан тэмцээнийг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Манай танкчид нэгдүгээр хэсэгт буюу 2018 онд эхний 12 дугаарт эрэмбэлэгдсэн улсууд болох ОХУ, БНХАУ, Беларусь, Казахстан, Азербайджан, Серби, Иран, Армения, Венесуэла, Киргиз, Сири гэсэн 11 орны баг тамирчидтай өрсөлдөхөөр болоод байна. Энэ жилийн манай улсын танкчид чансаагаараа 25 орноос ОХУ, БНХАУ,  Беларусь, Казахстан, Азербайджан улсын дараа 6 дугаарт эрэмбэлэгдэж байна.

 

Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч, хурандаа н.Энхцогоор ахлуулсан “Инженерийн томъолол” тэмцээнд манай цэргийн инженерүүд анх удаа оролцож байгаа агаад ОХУ-ын “Тюмен” хотод болно.

 

ЗХЖШ-ын Ар талын газрын Зэвсэглэлийн хэлтсийн дарга, хурандаа П.Чинзоригоор ахлагчтай ”Мэргэн буудагчийн зааг” тэмцээний тамирчид болон ЗХЖШ-ын Ар талын газрын Материал хангалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Батнямаар ахлуулсан “Хээрийн гал тогоо” тэмцээнд оролцох баг тамирчид энэ сарын 26-ны өдөр эх орноосоо мордсон бөгөөд энэ сарын 30-ны өдөр Москва хотноо ирж тэмцээний бэлтгэлээ хангаж эхэлжээ. Харин мэргэн буудагчид цааш Беларусь улсыг зориод байгаа аж.

 

Энэ сарын 29-ны өдөр “Танкийн биатлон”тэмццээнд оролцох 25 орны танкчид танкийн өнгө болон гараагаа сугалжээ. Энэ жилийн танкийн өнгө шодох арга хэмжээ урьд жилүүдийнхээс илүү онцлогтой болсон хийгээд оролцогч  орнуудын танкийн олон улсын шүүгч, ахлагч нар танкийнхаа өнгө гарааг тусгайлан бэлтгэсэн тайзан дээр гарч сугалав.

 

Манай улсаас “Танкийн биатлон” тэмцээний олон улсын шүүгч, хурандаа Ц.Төрмөнх улаан өнгийн танкийг сугалсан юм. Улаан өнгө нь манай танкчидын хувьд ихэд ивээлтэй өнгө гэгдэж, хүч чадлыг билэгдэж ирсэн. Өмнөх 2 жилд ч мөн энэхүү өнгийг сугалан уралдаж байсан нь амжилтаа ахиулсан үзүүлэлтийг гаргаж байсан.  Тийнхүү манай танкчид ирэх 8 дугаар сарын 4, 6, 8-ны өдрүүдэд 3 дугаар гараанд Сири, Венесуель, Казакстан улсын танкчидтай уралдахаар боллоо. Эл өдөр оролцогч 25 орны танкчид шодож авсан өнгийн танкуудаа хүлээн авч үзлэг оношлогоог хийн, уралдах зам маршруттайгаа танилцжээ.

 

Цэргийн наадмын нэг төрөл " Хээрийн гал тогоо" тэмцээнд манай улсын цэргийн тогооч нар 4 дэх жилдээ оролцож байна. Энэ жил уг тэмцээнд 10 орны цэргийн тогооч нар оролцох юм. 7 дугаар сарын 31-ний өдөр оролцогч орнууд сугалаагаа сугалан, Олон улсын шүүгч, багийн ахлагч хурандаа Б.Батням багаа төлөөлөн сугалсанаар манай улс Казахстан, Азарбайджан улсын хатуухан багуудтай учраа таарлаа. Учир нь дээрхи 2 орон өнгөрсөн жил 3, 4 дүгээр байруудыг эзлэж байсан удаатай. Ийнхүү манай тогооч нар эхний хэсгийн тэмцээнээ 8 сарын 6-ны өдөр буудлагаар эхлүүлэх бол 8 дугаар сарын 7-ны өдөр хар хайрцаг, талх нарийн боовны төрлөөр тэмцээнээ үргэлжлүүлнэ ээ. Тогооч нарын хувьд өмнөх жилүүдэд оролцож байсан туршлагатай агаад дасгалжуулагч болон техникийн нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Энэ өдөр мөн багууд тэмцээнд хэрэглэгдэх тоног төхөөрөмж, багаж хэрэгслэлээ хүлээн авав.

Эх сурвалж: ЗХЖШ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.64.83)
    Цэргийхэндээ амжилт хүсье
    2019 оны 08 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    3 цаг 34 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    3 цаг 59 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    4 цаг 7 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    4 цаг 23 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    5 цаг 2 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    5 цаг 27 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    5 цаг 33 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    6 цаг 14 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    6 цаг 36 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    8 цаг 29 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    8 цаг 34 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    9 цаг 5 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    9 цаг 30 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    9 цаг 32 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    9 цаг 47 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    9 цаг 53 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    10 цаг 1 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    11 цаг 11 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    11 цаг 17 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК