Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээлийн хүрээлэнгээс дараах тодруулгыг хүргэж байна. Энэ сард агаарын дундаж хэм баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв аймгуудын нутгийн хойд хэсэг, Хөвсгөлийн ихэнх нутаг, Булган, Архангай аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1-1.2 хэм дулаан байх төлөвтэй байна.
Нийт хур тундасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад баруун зүгийн нутгийн баруун хойд хэсэг буюу Увс аймгийн хойд хэсэг, цаашлаад Төв аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгийн ихэнх нутаг, Улаанбаатар хотод олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно. Ялангуяа уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Тиймээс шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрч магадгүй. Тодруулбал, тариалангийн бүсэд хасах хэмд хүрч, цочир хүйтэрнэ.