Нийслэлийн Газрын албанаас газар чөлөөлөлтийн ажлыг үргэлжлүүлж байна. Газар чөлөөлөлтийн ажлын хүрээнд дараах гурван байршлыг чөлөөлжээ.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын өнгөрсөн сарын 08-ны өдрийн А/688 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянгол дүүргийн IV хороо, 164 дүгээр цэцэрлэгийн зүүн талд явган хүний зам хааж барьсан бетонон шатыг буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө.
Нийслэлийн Засаг даргын энэ сарын 08-ны өдрийн А/688 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянгол дүүргийн 18 дугаар хороо, III хороолол 57 дугаар байрны хойд талд нийтийн эзэмшлийн зам талбайд тавьсан гараашийг буулгаж явган хүний зам талбайг чөлөөлсөн байна.
Нийслэлийн Засаг даргын долдугаар сарын 08-ны өдрийн А/688 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 68/1 дүгээр байрны хойд талд авто замыг хааж төмөр хашаа барьсан зөрчлийг арилгаж нийтийн эзэмшлийн зам талбайг тус тус чөлөөллөө.