Барилга Хот, Байгуулалтын Яамны захиалгаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн авто зам буюу Пирамид хотхоны урд талын 0.1 км авто замыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 04-ний өдрийг хүртэл хааж байна.
Уг ажлыг “Сан” ХХК нь дулааны шугамын ажил хийж гүйцэтгэх аж. Иймд тус чиглэлд зорчих иргэд та бүхэн байршуулсан тэмдгийн дагуу түр замаар зорчихыг анхааруулж байна.