Нийслэлийн Засаг даргын долдугаар сарын 08-ны өдрийн А/688 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна.
Газар чөлөөлөх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Улаанбаатар сувилалын зүүн талд байрлах 55Б байрны хойд талд зөвшөөрөлгүй барьсан 25м урт барилгын түр төмөр хашааг буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхөөр ажиллаж байна.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн V хороо, 52 дугаар сургуулийн хойд талд явган хүний зорчих хэсгийг хаан барьсан өргөтгөлийг буулган татуулж явган хүний замыг чөлөөлүүлэхээр тус дүүргийн газар зохион байгуулалтын албанаас шаардах хуудас хүргүүлсэн бөгөөд энэ хүрээнд явган зам гаргаж өргөтгөлийг шинэчлэн барьсан байна.
Нийслэлийн Газрын алба