09.00 цагт “Гранд хилл” зочид буудалд “Хойт, төв, зүүн Азийн гүний геологийн процесс ба металлогени” төслийн IV үе шатны судалгааны ажлын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99160069
09.00 цагт “Новотел” зочид буудалд Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хүн амын сан, АНУ-ын Тооллогын Товчоо хамтран “CSPRO Android Mobile Data Collection” сургалт зохион байгуулна. Утас: 99778498
09.00 цагт МУБИС-ийн хичээлийн А, Б байранд “Сургалтын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх арга зүй” үндэсний сургагч багш бэлтгэх сургалт эхэлнэ. Утас: 99012549, 86061497
09.30-12.00 цагт Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас "Нийтийн эдэлбэр газар" буюу иргэдийн амарч зугаалах цэцэрлэгт хүрээлэнгээр шинээр бүртгэсэн 32 байршлын талаар мэдээлнэ. Утас: 88049313
11.00 цагт Нийслэлийн Амгалан амаржих газарт “JCI Монгол” байгууллагаас нярайн шарлалтыг хэмжих багаж, дулаацуулагч ширээ, инкубатор, шарлагын аппарат болон эх, нярайн амралтын өрөөний буйдан, ус цэвэршүүлэгч төхөөрөмж хандивлана.