“Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар-4” аяны II шатны хөл газрын зэрлэг ургамал, шарилж, лууль цэвэрлэгээний ажил эхэлж байна.
Аяны үеэр Улаанбаатар хотын Захиагчийн ажлын албанаас 100 хүнтэй баг 15 хоногийн хугацаанд хуваарийн дагуу цэвэрлэгээний ажлыг хийх юм байна. Өнөөдрийн байдлаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлэгийн гадна талбай, Гэсэр сүмийн баруун тал, Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль, 65 дугаар цэцэрлэгийн гадна талбайн шарилж луулийг цэвэрлэж байна.
Сэтгэгдэл (2)