Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах “Империал гоулд майнинг” компанийн алтны уурхайд энэ сарын 04-05-нд шилжих шөнө осол гарчээ.
Тодруулбал, хашлага нурсны улмаас насосны шүүр цэвэрлэж байсан хоёр ажилтан усанд унаж осолдсон байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанийн үйл ажиллагааг энэ оны гуравдугаар сард зогсоож, уурхайг хаасан байхад хууль зөрчин, хулгайгаар, шөнийн цагаар ажиллаж, уг осол эндэгдлийг гаргасан байна. Хууль хяналтын байгууллагууд хэргийн газарт ажиллаж байна.
Г.Эрдэнэ