Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

1939 оны Халх голын дайнд Дорнод аймаг дахь тагнуулын газрын гүйцэтгэсэн үүрэг

2019-8-05
0
ЖИРГЭХ

Халх голын дайн нь 1935 оны 12 дугаар сард Япончууд Халхын сүмийг эзлэн авснаар эхлэл нь тавигдсан гэж үздэг. 1939 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ДЯЯ-ны сайд, маршал Х.Чойбалсанд Дорнод аймаг дахь хэлтсээс ”Японы тал Дорнод хилээр хууль бусаар зөрчсөн тухай” мэдээлснээр Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий Дотоод явдлын яаманд японы зүгээс БНМАУ, ЗХУ-ын эсрэг явуулж буй улс төрийн бодлого, тус улсуудад довтлох гол болон туслах чиглэлд төвлөрүүлж байгаа цэрэг, арми, техникийн хүч нөөц, ард иргэдийн санал сэтгэлийг судлах, дайсны тагнуулын зохион байгуулалт, МонголЗөвлөлтийн эсрэг явуулж байсан тагнуул, хорлон сүйтгэх, хил зөрчих, дээрэм хийх, өдөөн хатгах үйл ажиллагааг урьдчилан илрүүлэх, хилчидтэй хамтран таслан зогсоох, эх орноосоо урвагчдыг баривчлах, байлдааны үед цэргийн командлалыг цаг үеэ олсон үнэн зөв мэдээллээр хангах үүрэг оногдсон юм. Дотоод явдлын яам үйл ажиллагаагаа дайны нөхцөл байдалд зохицуулан гүйцэтгэхийн тулд байлдааны өмнөх буюу тайван цагийн, дайчилгааны, байлдааны гэсэн 3 хэсэгт ангилж, улс төрийн талаар итгэмжгүйчүүдийн бүртгэлийг гарган дайчилгааны өмнө буюу дайчилгааны үед хяналтанд авах, бүртгэлд авагдсан гадаадын харьяатуудыг тус улсаас гаргах ажлыг зохион байгуулжээ. Түүнчлэн фронтын ар талд болон хилийн чанадад үүрэг гүйцэтгэх тагнуулчдын судалгааг хийж, тэдэнтэй холбоо барих нууц тэмдэг дохиог бэлтгэснээс гадна байлдааны үед фронт болон ар талд зохион гүйцэтгэх ажлыг УАХБ-ын Тусгай хэлтэс гардан хариуцаж, байлдааны штаб, корпусын дэргэд тусгай хэлтэс, дивизийн дэргэд тусгай тасаг байгуулахаар болжээ. Дорнод хязгаарт зохион гүйцэтгэх ажлыг цагийн байдалд зохицуулах зорилгоор ДХЕГ-ын орлогч дарга Б.Аюуш 1935 онд тус аймагт очиж, төвөөс Дорнод аймаг дахь хэлтэст таван ажилтныг томилж, Тамсагбулагийн VI дугаар дивизийн дэргэд Раковский сургагчтай тусгай анги байгуулан харилцаа холбоог сайжруулахын тулд Эрээнцавд цахилгаан шуудан хорооны сургагч Милучинг суулгаж, Улаанбаатар, Өндөрхаан, Баянтүмэний холбоог 24 цагийн жижүүртэй болгожээ. Үүний хамт “байлдааны үед баривчлан тусгаарлах” хүмүүсийн тухай асуудлыг УАХБ-аас боловсруулж, Улаанбаатар хот дахь хоршоодын агуулахууд, Монгол банк, радио буудал, Монголтранс, үйлдвэр комбинатыг цагдаа харуултай болгох саналыг Засгийн газарт тавьж, бараа таваарын хадгалалт, зам харилцааны хяналтыг орон нутгийн хэлтэс, ангид даалгаж, хил нэвтрэн ирэгчдэд тавих хяналтыг чангатгасан байна. Мөн 1935 онд Дорнод аймаг дахь тусгай хэлтсийн харьяалах хилээр гадаадаас орж ирэгсдээс 70 хүнийг буцаасан байна.

 

УАХБ-ын ажлыг байлдааны нөхцөл байдалд зохицуулах зорилгоор 1939 оны 5 дугаар сарын 17-нд ДЯЯ-ны сайд Х.Чойбалсангаас 2328 тоот шифрээр Дорнод аймаг дахь Тусгай хэлтсийн дарга Н.Шаравт “... дарга, цэргүүдийн зан байдал, санал сэтгэгдэл хэрхэн болох, нам улс төрийн ажлын дутагдлыг мэдэгдэж арга хэмжээ авхуулах, эсэргүү ятгалга ухуулга гаргах, эх орноосоо урвах, сэжиг бүхий цэргийн албан хаагчдыг ангийн удирдлагад нь мэдэгдэн төвд татуулах, хорлон сүйтгэх явдлаас урьдчилан сэргийлэх, V дугаар дивиз байлдаанд хэрхэн бэлтгэснийг шалгаж, төвд /ДЯЯ-ны сайдад/ мэдэгдэх, дивизийн дэргэдэх тусгай ангиуд харьяалах ангийнхаа хамт байлдааны талбарт явж, корпусын хэлтэс Баянтүмэнд үлдэж байцаалтын ажлыг үргэлжүүлэх”-ийг даалгав. Мөн Замын-Үүд, Дарьганга, Эрдэнэцагаан, Халх гол, Тамсаг, Хэрлэнгийн отрядын дарга, сургагч нарт “ ... Хил хавьд сэжиг бүхий этгээд үзэгдсэн болон баривчлагдсан хүмүүст авсан арга хэмжээ, онцлог учрал, дайсны бөөгнөрөл, хил нэвтэрсэн байдал, тулгаралт будлианыг 2 цаг тутам төвд мэдэгдэж байх, заставуудын хооронд морин өртөө байгуулах”-ыг, 2335 тоот шифрээр “Японы тагнуулыг цаг тухайд илрүүлэн баривчлах, үйлдвэр, худалдаа аж ахуйн байгууллага, агуулах, станцуудыг хамгаалах арга хэмжээг авах, аймгийн утсан харилцааг хяналтанд авах, эмзэг чухал объектын дотор сөрөх тагнуулын ажлыг хүчтэй болгох”-ыг орон нутгийн албадын дарга нарт үүрэг болгосноор, тус хэлтсийн байлдааны нөхцөл байдалд үйл ажиллагаагаа зохион байгуулах үндсэн чиглэл болсон байна. Халх голын дайны үед ДЯЯ-наас фронтод УАХБ-ын ажлын уялдааг нягтруулан ойртуулахын тулд 1939 оны 7 дугаар сарын 25-нд фронтын тусгай группийг 48 хүнээр бүрдүүлэн зохион байгуулж Баянбүрдийн отрядын дэргэд төвлөрүүлэн даргаар нь энхжүүлэгч /одоогийн хошууч цол/ Нямаагийн Шарав, орлогч даргаар хүмүүжүүлэгч / одоогийн дэслэгч цол/ М.Өлзийт, сургагчаар Ступин, дивизийн нэгдсэн ар талын төлөөлөгч Н.Дамдин, их бууны дивизионы төлөөлөгч, хүмүүжүүлэгч Д.Чүлтэмсүрэн нарыг томилон ажиллуулжээ. Хил хязгаарын сумдад гүйцэтгэх ажлыг эрчимжүүлэх гадаадтай харилцаатай байсан гадаадад оргохыг завдсан этгээдүүдийг тухай бүр илрүүлэн таслан зогсоосон нь 1939 оны 8 дугаар сард авагдсан тагнуулын мэдээг шуурхай шалгаж баргын томоохон ноёнтой харилцаатай байсан гавж О.Жамбалжамцыг илрүүлж, Асгат сумын Дагва нарын этгээдүүд японы цэргийн хүчийг магтаж “...Япон Балчингийн цэрэг ардын засгийг устгана....” гэсэн цуурхалыг гаргаж, тараасныг илрүүлж дайчилснаас гадна Улаанбаатар хотоос Төв, Хэнтий аймгаар дамжин Дарьганга, Асгатаар гадаадад гарч холбоо барихаар явсан японы холбоочин Ц.Данзанг баривчилснаар харагдаж байна.

Хилийн чанад дахь үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд 1939 оны 7, 8 дугаар сард Бандид гэгээн, Долнуурын чиглэлд 4, Дунд гүнд 2, Зүүн сөнөдийн хошууны Дарь Эхийн сүмд 2, Батхаалгад 2, Мянган засаг, Зүүн гүн, Дөрвөд вангийн хошуу зэрэгт 8, Зүүн сөнөд, Баруун үзэмчин хошуунд 4 тагнуулчийг тус тус явуулж, тусгай арга хэмжээг зохиожээ. 1939 оны зун тагнуулын хэлтсээс зохион байгуулж, Манжуурын төмөр замыг дэлбэлэх үүргийг Б.Чилхаа Л.Рэнцэн, Д.Санжаажамц, Я.Наваан нарыг дагуулан амжилттай гүйцэтгэсэн. Мөн Мягмарын Балдан хилийн цаана бөөгнөрч байсан квантуны болон түүний хөлсний цэргийн анги, салбарын байрлал, тоо хэмжээ, хүчин чадал, барга, өвөрмонголчуудын талаар судлах зорилготойгоор 1939 оны 5 дугаар сарын сүүлчээр хэд хэдэн удаа хил нэвтрэн квантуны зарим цэргийн ангийн байрлалыг тогтоосон, 6 дугаар сард Баргын Ганжуур сүмийн ойролцоо байсан ангийн байрлал, тэнд нисэх онгоц 27, ачааны машин 26, их буу, хуягт байгаа болон Овоот сүм, Амгаланд баргын голдуу монгол цэрэг бөөгнөрсөн тухай үнэтэй мэдээллийг авчирснаас гадна 8 дугаар сард Баргын Лодон хамбын сүмийг шатаах даалгаврыг амжилттай гүйцэтгэжээ. Хилийн чанадад тагнуулын болон хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулахаас гадна эсэргүүцэн тагнах ажлыг чадварлаг явуулж японы гар хөл болсон тэдний үйл ажиллагаанд туслалцаа үзүүлдэг иргэд, малчид, эх орноосоо урвагчдыг цаг алдалгүй илрүүлж байжээ. Тухайлбал, 1936 онд Тамсагбулагийн 6 дугаар дивизийн Буландэрсний харуулын цэрэг Ө.Тоомой, Цайдамын харуулын цэрэг Одхүү, Чунаг, Лэгцэг, Лувсанбат, Дондог нарын 37 цэрэг оролцсон японы тагнуул, эх орноосоо урвагчдын бүлэг хэргийг боловсруулжээ. Корпусын Тусгай хэлтсийн дарга, энхжүүлэгч Шарав, мөн корпусын Тусгай хэлтсийн сургагч Ступин нараас Дотоод явдлын яамны сайд Х.Чойбалсан, ерөнхий зөвлөх Мальков нарт 1939 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байлдааны өмнөх бэлтгэл, байлдаан хэрхэн болж өрнөсөн, түүнд Монголын зэвсэгт хүчин бэлэн байсан эсэх, дайнд тагнуулын байгууллагын оролцоо, гүйцэтгэсэн үүргийн талаар танилцуулсан “маш нууц”-ын зэрэгтэй “1939 оны 5-10 дугаар сар хүртэл Монголын дорнод хязгаарт болсон Халх голын байлдааны дүнгийн тухай илтгэл мэдээ”-г явуулж байжээ. Халх голын байлдаанд оролцсон Дорнод аймаг дахь УАХБ-ын ажилтнуудын байгуулсан гавьяаг төр, засгаас өндрөөр үнэлэн Т.Содномдаржаа, Бат-Очир, Д.Бат, Ю.Готовдорж, Д.Чүлтэмсүрэн, Ц.Мижиддорж, М.Сандагжав, Б.Дордог, З.Дондог, Б.Дэмчиг, сургагч Ступин, орчуулагч С.О.Устаев нар болон тус байгууллагын шугамаар тусгай үүрэг гүйцэтгэсэн 30 гаруй хүн төрийн дээд одон, медалиар шагнагдсан байна.

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
    30 мин
  • “Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
    1 цаг 17 мин
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
    2 цаг 36 мин
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    3 цаг 49 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    4 цаг 22 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    4 цаг 29 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    4 цаг 32 мин
  • Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
    4 цаг 42 мин
  • Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
    4 цаг 50 мин
  • Италийн таван иргэний цогцос Мальдивт байх усан агуйгаас олджээ
    5 цаг 4 мин
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
    5 цаг 6 мин
  • Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
    5 цаг 8 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    5 цаг 46 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 27 мин
  • Байнгын хороод хуралдана
    6 цаг 34 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    6 цаг 42 мин
  • ӨНӨӨДӨР: Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ
    6 цаг 57 мин
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
    7 цаг 2 мин
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
    7 цаг 23 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    7 цаг 27 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК