УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Говь-Алтай аймагт ажиллаж байгаа юм байна. Тэрбээр өнөөдөр Шарга суманд шинээр баригдах 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн шав тавих ажиллагаанд оролцжээ.
Уг цэцэрлэгийг барихад 859 сая төгрөг төсөвлөжээ. Тус сумын цэцэрлэг нь 1959 онд баригдсанаас хойш өдий хүртэл үйл ажиллагаагаа тасалдалгүй хуучин байруудыг засварлан явуулж байсан байна.
Цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр "Их цэнхэр" ХХК ажиллах аж.
Б.Лхам