Үргэлжлэн орсон борооны улмаас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Өлзийтийн замд үер бууж, автозамын зорчих хэсэгт хайрга болон хог хаягдал ихээр урсан орж ирэн хаагдсан. Уг хэсгийг шуурхайлан ажиллаж автозамыг хэвийн байдалд оруулжээ.
Дээрх ажлыг Улаанбаатар хотын Захиаргчийн ажлын албатай алслагдсан зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ гүйцэтгэх гэрээгээр ажилладаг Хан-Уул Агро ОНӨААТҮГ хийж гүйцэтгэсэн байна.
УБЗАА