Геодези, усны барилга байгууламжийн газар энэ сарын 5-ны өдрийн усархаг аадар борооны үеэр шуурхай зургаан бригад нийт есөн байршилд 2145 тн ус соруулж ажиллаа.
Шуурхай бригад 42 хүний бүрэлдхүүнтэй ажиллаж байгаа юм байна. Мөн Баруун 4- Москва хороолол хүртэлх Борооны болон хөрсний ус зайлуулах өргөлтийн насос станц тасралтгүй 24 цаг бүрэн хүчин чадлаараа ажиллаж 7500 м.куб ус соруулжээ.
1. Баянзүрх дүүрэг 26-р хороо Баянмонголын нүхэн гарц – 320тн
2. Хан-Уул дүүрэг 15-р хороо Соёолжийн нүхэн гарц -150тн
3. Хан-Уул дүүрэг, Алтай хотхоны автобусны буудал – 280тн
4. Хан-Уул дүүрэг, Гэгээнтэн цогцолборийн уулзвар- 100тн
5. Хан-Уул дүүрэг, Хурд хороолол - 200тн
6. Баянгол дүүрэг Нарны гүүрний зүүн талын уулзвар – 120тн
7. Баянгол дүүрэг, МТЗ Вокзал -180тн
8. Чингэлтэй дүүрэг, Долоон буудалын авто зам- 45тн
9. Баянзүрх дүүрэг 11-р хороо товчооны зүүн талын гудамж - 750тн
Сэтгэгдэл (1)