Энэ сарын 4-ний өдөр Архангай аймагт гэр бүлээрээ амарч байсан 11 хүн түлэгдэж, гурван настай охин газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал, Архангай аймгийн Өгийнуур сумын урд байрлах “Эко гэр бааз” гэх нэртэй амралтын газарт нэг гэр бүлийн 12 хүн амарч байжээ. Амрагчид хоол хийхдээ газан плиткан дээр ус гэж андуурч савтай бензин тавьснаас болж гарч гарч, улмаар гурван настай Э охин галд шатаж газар дээрээ амь насаа алдсан байна. Харин хамт байсан гэр бүлийн 5-73 насны нийт 11 хүн хүнд болон хүндэвтэр түлэгдсэн байна.
Уг хэргийг Архангай аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа бөгөөд галд түлэгдсэн хүмүүсээс болсон хэргийн тухай тайлбар авч байгаа аж.
Сэтгэгдэл (4)