Аялал зугаалгын цагтай холбогдуулан нийслэлээс хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо буурахгүй байна. Ялангуяа цаг агаарын нөхцөл айдлаас шалтгаалан зам тээврийн осол хэрэг нэмэгдэж байгаа аж.
Орон нутгийн замд гарсан ослын дийлэнх хувь нь хурд хэтрүүлэх хэлбэрээр осолдох хэлбэрээр гарч байна. Энэ сарын 5-ны өдөр буюу өчигдрийн байдлаар хүний амь эрсэдсэн зургаан дуудлага мэдээлэл Тээврийн Цагдаагийн албанд бүртгэгджээ. Үүний тав нь орон нутагт гарчээ.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явган зорчигч зам хөндлөн гарах үед амь насыг нь хохироожээ. Мөн Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт Toyoto Prius маркийн автомашин Toyoto Harrier маркийн автомашинтай мөргөлдөж, ослын улмаас гурван хүн амь насаа алдаж, хоёр хүн гэмтсэн хэрэг бүртгэгдсэн байна.
Иймд иргэд та бүхэн автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, шөнийн цагаар замын хөдөлгөөнд оролцох үедээ гэрлийг шилжүүлэх, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж оролцохыг Тээврийн Цагдаагийн албанаас анхааруулж байна.
Б.Лхам