Япон улсын Жайка төсөл энэ оны тавдугаар сараас ирэх оны зургадугаар сарыг дуустал ЭХЭМҮТ, Нийслэлийн III амаржих газарт хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд 24 ширхэг ургийн хяналтын монитор, дагалдах хэрэгслийг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Уг техник, тоног төхөөрөмж нь нийт 851.388.100 үнэтэй аж.
Түүнчлэн энэхүү төсөл нь зөвхөн багаж тоног төхөөрөмж суурилуулаад зогсохгүй эх барих, эмэгтэйчүүдийн эмч, инженер техникийн ажилтнуудыг Япон улсад 7-14 хоногийн сургалтад хамруулж багаж тоног төхөөрөмжөө хэрхэн ашиглаж, үнэлгээ өгөх, урт удаан хугацаанд тогтвортой, чанартай, үр бүтээлтэй ажиллах юм байна. Дээрх төсөл хэрэгжсэнээр перинаталь үеийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эх барихын тусламж үйлчилгээний менежментийн арга барилыг сайжруулах, ургийн хяналтын мониторын оношилгооны удирдамж, зааврыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, эмч мэргэжилтнүүдийг чадваржуулахад томоохон дэмжлэг үзүүлнэ хэмээн мэргэжилтнүүд онцоллоо.