Хэрлэн голын усанд осолдсон хоёр иргэний нэгийнх нь цогцсыг гарган авчээ.
Тодруулбал, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар энэ сарын 03-ны өдрийн 14.40 цагт дөрвөн хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б /44 настай, эрэгтэй/, Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Ногоо бригад” гэдэг газар энэ сарын 04-ний өдрийн 12.30 цагт тус сумын харьяат Б /48 настай, эрэгтэй/ ногоо усалдаг усалгааны системийн хоолойг “Хэрлэн” голын уснаас гаргах гэж байгаад унаж, живсэн тухай дуудлагаар эрлийн ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа.
Дээрх хоёр эрлийн ажиллагаанд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Хэнтий, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын нийт 34 алба хаагч, дөрвөн завь, хоёр мотоциклтойгоор үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд нэг иргэний цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
ОБЕГ