Бага насны хүүхдээ харгалзах хүнгүй гэртээ орхиж явснаас үүлэн цонхоороо унах гэж байсныг онцгойгийн алба хаагчид аварчээ.
Тухайлбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын I багийн дугаар байрны гурван давхрын цонхны тавцан дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага энэ сарын 7-ны өдрийн 11.50 цагт сумын онцгой байдлын хэлтэст иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж дөрвөн настай эрэгтэй Э-гийн амь насыг аварч ар гэр болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Иймд иргэд та бүхнийг ахуйн ослоос урьдчилан сэргийлж бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг анхааруулж байна.