УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-даа өндөр оноо авсан тойргийнхоо хоёр сурагчийг "Унсэмиру"-гийн тэтгэлэгт хамруулсан байна.
Өнгөрсөн жилийн хувьд 13 хүүхдэд 300.000-1.000.000 төгрөгийг олгосон бол энэ жил урамшуулах мөнгөн дүнг нэмэгдүүлж 500.000-1.200.000 төгрөг болгосон юм. Урамшууллын болзлыг таван хүүхэд хангажээ.
Унсэмиру” нь монголын хүүхэд залуучуудын боловсрол, нийгмийн асуудалд чиглэсэн тусламж дэмжлэгийг үзүүлдэг БНСУ-ын олон улсын сайн санааны аж.
Тус клубээс ЭЕШ-л өндөр оноо авсан хоёр хүүхдийг урамшуулаад зогсохгүй их сургуульд сурч байх хугацаанд нь жил бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг олгож байхаар болсон байна.
Түүнээс гадна дээрх сурагчдыг элссэн сургуульдаа амжилттай суралцвал III курсээс нь БНСУ-д сургах аж.