Нийслэлийн замын хөдөлгөөний урсгал нэмэгдэхээс өмнө буюу энэ сарын 25-ны дотор бүтээн байгуулалтын ажлыг дуусгахаар Нийслэлийн авто замын хөгжлийн газраас төлөвлөжээ. Харин ойрын үед үргэлжлэн орж байгаа усархаг борооны улмаас зам засварын ажил тодорхой хугацаанд зогсолт хийж, удаашраад байгаа аж. Тиймээс алдсан өдрүүдийг нөхөхөөр хүн хүч, техник хэрэгслийг нэмэгдүүлэн ажиллаж эхэлсэн байна. Энэ хүрээнд Улаанбаатар Налайх чиглэл дэх 9.5 км авто замын барилгын ажил борооны үеэр түр хугацаанд зогсолт хийснийг шуурхайлуулжээ. Төлөвлөгөө ёсоор автозамын хөдөлгөөнийг аравдугаар сарын дунд үеэс нээнэ. Мөн Баянзүрхийн Туулын гүүр, Яармагийн хуучин гүүрийг засварлах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж дуусах гэнэ. Түр замын засварын ажлыг шөнө хийж, өглөө нь замын хөдөлгөөнийг нээж байгаа тул ямар нэгэн асуудал гарахгүй ажээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (1)