Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТАЙЗНЫ АРД: Анд найз ямар үнэ цэнэтэй вэ?

2019-8-20
0
ЖИРГЭХ

Улсын драмын эрдмийн театр нэгэн шинэ жүжгийг олон нийтэд хүргэхээр бэлдэж байна. “Надтай үлдээч” хэмээх нэртэй уг жүжгийн найруулагчаар А.Чингүн ажиллаж байна. Урлагийн тайз тэр дундаа драм хэмээх арвин түүхтэй, их урлагт шинэ залуу найруулагч уран бүтээл туурвих нь хэн бүхэнд олдохгүй боломж. Тэр тусмаа 85 жилийн түүхтэй их театрын хэмжээнд. Тэгвэл нийгэм өөрчлөгджээ. Түүнийг дагаад түүнийг түүчээлэгч залуусын хандлага. Үүнийг тодотгосон гэлтэй нэгэн шинэ жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдах гэж байна. “Надтай үлдээч” хэмээх уг жүжгийн найруулагчаар залуу уран бүтээлч А.Чингүн ажиллаж байгаа юм. “Нийгмийн өнгө төрхийг харуулсан бүтээл хиймээр байна гэсэн санал тавьсны хүрээнд энэхүү жүжгээ найруулан тавьж байна” хэмээсэн түүний ажлын нэгээхэн хэсгийг сурвалжиллаа.


-Уянгын драмын жүжгийн найруулагчаар анх удаага ажиллаж байгаа гэж сонссон юм байна?

-Тийм ээ. Миний хувьд СУИС-ийг 2009 онд найруулагч, жүжигчин мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш УДЭТ-т 10 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд олон ажлыг хийж гүйцэтгэлээ.

-Театр хэмээх их урлагийн “гал тогоо”-нд 10 гаруй жил “буцалсан” хүний хувьд одоо л өөрийн гэсэн бүтээлийг олон нийтэд хүргэх гэж байна гэж ойлголоо. Дүр сонголтын хувьд хэрхэн сонгосон юм бол. Жишээ нь, залуу жүжигчин Б.Шинэбаярыг гол дүрээр сонгосон байна лээ?

-Б.Шинэбаяр бол туршлагатай жүжигчин. Жүжиг маань нийгэм рүү тэр дундаа залуус руу чиглэсэн болохоор тэр хүрээнд сонголтоо хийсэн. Шинээгээ гол дүрээр сонгосон юм. Мөн СТА Ц.Баясгалан, О.Гэрэлсүх ах гээд туршлагатай жүжигчидтэй хамтран ажиллахаар болсон. 

-Олон хүний хөдөлмөр шингэжээ. Жүжгийн бэлтгэл ажлыг хэзээнээс эхэлсэн вэ?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхэлсэн.  Ер нь бүхий л ажлыг тодорхой үе шаттайгаар давдаг. Эхлээд зохиол гарсны дараа уран сайхны зөвлөлөөр ордог. Тэдгээр хүний зөвшөөрлийг авсны хүрээнд нийгэм болон залуу үед уран бүтээл болгон хүргэх гэж байгаа нь энэ.

-Аливаа уран бүтээлийг олон нийтэд хүргэхэд тодорхой хэмжээний дуу “мэндэлдэг”. Энэ дагуу таны найруулсан жүжгийн дуу удахгүй олон нийтийн хүртээл болох юм билээ. Магадгүй аливаа жүжгийг дуугүйгээр төсөөлж боломгүй байх. Нууц биш бол дууг хэн дуулсан, хэзээнээс цацагдах вэ?

-Өнөө маргаашгүй цацагдах болно. Сонирхолтой үүднээс чамд хэлье Дуучин Ука дуулсан.

-Жүжгийн зохиолыг О.Элбэгтөгс бичсэн гэсэн. Яагаад энэ зохиолыг сонгох болов?

-Зохиолч Элбэгтөгсөд нийгмийн өнгө төрхийг харуулсан бүтээл хиймээр байна гэсэн саналыг анх тавьсан юм. Тэр дагуу санаа бодлоо хэлж “Надтай үлдээч” гэдэг зохиолоо бичүүлсэн байдаг.  Нэг эрдэмтний хэлсэн үг байна. “2060 он гэхэд хайр сэтгэл гэдэг зүйл устана, энэ дундаас зөвхөн эхийн хайр үлдэнэ” гэж.

-Таны найруулсан жүжгээс үзэгчдэд ямар сэтгэгдэл үлдэнэ гэж бодож байна вэ?

-Хосууд, залуучууд өнөөдрийн нийгмийн бодит байдлыг ойлгож, энэ жүжгийг үзээд гарахдаа гар гараасаа чанга атгаад “Надтай үүрд үлдээч” гэж хэлэээсээ гэж бодож байна. Өөрийн найруулж байгаа жүжгээрээ дамжуулан үүнийг өгөхийн төлөвлөгөөтэй ажиллаж байна гэлээ.


Энэ үеэр манай сурвалжлах багийнхан тайзны ард руу “зочиллоо”. Энэ үеэр Хосоо буюу жүжгийн гол дүр болох Шинэбаяртай таарав. Удахгүй олон нийтийн хүртээл болгох жүжгийн гол дүр хэмээх хариуцлагатай ажилд ногдсон тэрбээр “Дүрийн тухай задлаад ярих гэхээр хамаг нууцаа дэлгэчих гээд байна. Ерөнхийдөө дүрээрээ дамжуулж хүний мөн чанар гэдэг зүйлийг тодоор харуулахыг хичээж байна. Уянгын драмын жүжиг гэдэг утгаараа бол анхны удаагаа гол дүрийг бүтээж байна. Эмгэнэлт хайрын түүх, сонгодог, түүхэн баримтат гэх мэтчилэн олон төрлий жүжигт дүр бүтээж байсан. Гаргаж байгаа хандлага, зан араншингийн хувьд дүр маань надаас нэлээн хол байсан гэхдээ энэ дүрийг бүтээж өөрийгөө сорье, эвдэе л гэж бодсон” гэлээ.

Харин түүний сайн найзын дүрийг бүтээж буй Суугий буюу Э.Тодгэрэл “Зохиолч О.Элбэгтөгсийн зохиол найруулагч А.Чингүний хамгийн анхны бүтээл болох “Надтай үлдээч” уянгын драмын жүжгийн дүрийг бүтээж байна. Энэ бол эерэг дүр. Драмын уран бүтээлч гэхгүй бүх уран бүтээлд содон дүр гэж байдаг. Хэлэх гэсэн санаагаа өөр ногдсон дүрээрээ харуулахыг зорьж байна” хэмээгээд тэрбээр цааш “ажил”-даа орлоо.

Эцэст нь дүгнэхэд найруулагч А.Чингүний бүтээл, О.Элбэгтөгсийн зохиол болох “Надтай Үлдээч” хэмээх жүжгийн бэлтгэлээр ороод гарсан нь энэ байв. Энэ хугацаанд өөрт ногдсон дүрээрээ, үзэгчдэд хүргэх гэсэн гол санаа нь “Анд найз” гэдэг үгийн ард ямар агуу үнэ цэнэ, бие биенээ гэсэн сэтгэл байдгийг харуулахаарыг зорьж буй нь мэдрэгдэж байсныг нуух юун.

С.Нацагтовуу

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    1 цаг 1 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    1 цаг 26 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    1 цаг 33 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    1 цаг 50 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    2 цаг 28 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    2 цаг 53 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    3 цаг 0 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    3 цаг 41 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    4 цаг 3 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    5 цаг 56 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    6 цаг 0 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    6 цаг 31 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    6 цаг 56 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    6 цаг 58 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    7 цаг 14 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    7 цаг 19 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    7 цаг 27 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    8 цаг 37 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    8 цаг 43 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК