зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Мянганбаяр: Хужаа, Мянганбаяр, нохой гурваас өөр муу юм Монголд алга

2019-8-26
0
ЖИРГЭХ

-Ярилцахыг зөвшөөрсөн танд баярлалаа. Үргэлж анхаарлын төвд байдаг та өнгөрсөн долоо хоногийн бас нэгэн дуулианы гол дүр байлаа. Таны бие сайн уу?

-Бие зүв зүгээр байна. Би муулуулсаар байгаад дасаж дээ. Бүүр нохойноос дор намайг үзэх болж. Нохойг ч монгол хүмүүс ингэж муулдаггүй байх. Гэхдээ сүүлийн хэдэн өдөр доромжлол, гүтгэлэг хэрээс хэтэрлээ. “Энэ муу байгаль сүйтгэгч”, “Энэ муу завхай эр” зэрэг доромжлол бол гаарсан. Сүүлдээ харваад эмнэлэгт хүргэгдсэн гэж гүтгэгдэж үзэж байна.

Монголд Мянганбаяр, хужаа, нохой гурваас өөр муу зүйл байгаа юм уу, ингэхэд. Тэгээд тэр муулаад байгаа хужаа нартаа бүх бүтээгдхүүнээ зарж, түүнийгээ эдийн засаг гээд нэрлэчихнэ шүү.

-Өнгөрсөн долоо хоногийн Архангайн Цэнхэр суман дахь лицензүүдийг цуцалсан тухай мэдээлэлтэй зэрэгцээд “Новотел”-ийн уулзалт гэдэг зүйлийг нийгмийн сүлжээгээр зориуд тараах шиг болсон.

-Би тэр “Новотел” нь хаана байдгийг ч мэдэхгүй.

-Засгийн газар Архангайн Цэнхэрийн алтны компанийн лицензүүдийг цуцалсан мэдээлэл хийсний дараа бизнесийн хүрээнийхэн уулзалдсан гэдэг үнэн үү?

-Тийм зүйл би лав сонсоогүй. Би тийм уулзалтад очоогүй. Тэр уулзалтад очсон гээд байгаа Д.Хаянхярваа, Б.Чойжилсүрэн гишүүдийг ч танихгүй. Ийм байхад л намайг уулзалт зохион байгуулсан, уулзалт дээрээсээ эмнэлэгт хүргэгдсэн гэж гүтгэлэг тараагаад байгаа юм.

Би тэр гүтгэлэг тараагаад байгаа улсад муу юм хийгээд, хохироогоод, гомдоочихсон юм байхгүй. Миний нэрийг сонсохоор л дургүй нь хүрээд байдаг юм шиг байна лээ. Алтны сайхан орд олдог ч гэдэг юм уу, сайхан бүсгүйчүүдтэй суучихсан ч гэдэг юм уу, муулж эхэлдэг. Тамын тогооны үлгэр шиг бидний монголчуудын орчин үеийн зан юм уу даа.

-Гэхдээ энэ бол үнэн яриа л даа. Та сайхан ордууд оллоо, сайхан бүсгүйчүүдтэй ханиллаа.

-Үгүй тэгээд тэр нь миний буруу биш биз дээ?

-Тийм л дээ.

-...

-Уучлаарай, үндсэн асуултдаа оръё. Архангайн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байгаад цуцлагдсан 13 лиценз бүгд тантай холбоотой юу?

-Засгийн газрын цуцалсан 13 лицензийн гурав нь манайтай хамааралтай лиценз. Гэхдээ энэ гурван талбайд манайх олборлолт явуулаад алтаа улсад тушаачихсан. Технологийн хувьд алт үлдчихсэн учраас өөр жижиг компаниуд олборлолт явуулж байсан юм. Энэ олборлолт бүрэн дууссаны дараа бид нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн байсан юм.

-Танайх олборлолт явуулаад дууссан юм бол нөхөн сэргээлт яагаад хийгээгүй байсан юм бэ. Энэ лицензийг цуцлах нэг үндэслэл болсон уу?

-Олборлолт бүрэн дуусаагүй үед нөхөн сэргээлт хийдэггүй юм аа. Ашигт малтмалын хууль дээр ч алтыг бүрэн олборлосны дараа нөхөн сэргээлт хийнэ гээд тодорхой заасан байдаг. Хэзээ байтлаа бид алтан дээр зүлэг тарьтлаа баяжчихсан юм бэ. Харин алтны нөөц бүрэн дууссаны дараа гарцаа байхгүй нөхөн сэргээлт хийнэ. Энэ бол байгалиа бодсон ч бурханаа бодсон ч үүрэг.

Өмнө нь бид Архангайн Цэнхэрт нөхөн сэргээлтээ хийж л байсан. Саяын цуцлагддаг лицензүүдийн хажуугийн аманд Нарийн хамарын хөндий гэж бий. Одоо Архангайн Цэнхэр сумынхны хадлангаа авдаг газар.

Тэр аманд бид олборлолт явуулж байсан. Олборлолтоо бүрэн дуусгаад техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн. Одоо бол очоод харахад уурхайн үйл ажиллагаа явуулж байжээ гэж мэдэгдэхээргүй болсон. Нутгийнхан л энд уурхай ажиллаж байсан гэж мэдэх байх. Нутгийнхан хадлангаа авдаг сайхан хөндий болсон гээд бод доо. Сая цуцлагддаг гурван лицензийн орд дээрээ ч бид нөхөн сэргээлтээ хийнэ. Энэ бол үүрэг.

Нөгөөтэйгүүр, нөөц дуусаагүй байхад нь нөхөн сэргээлт хийсэн ч нутгийнхан, хувиараа алт олборлолт хийдэг хүмүүс металл хайгчтай ороод л олборлоод эхэлдэг. Ингэхээр нөхөн сэргээлт үр дүнгүй болгодог. Хаана ч ийм л байдаг. Бүрэн олборлолт явуулсны дараа л нөхөн сэргээлт хийдэг гээд байгаа нь ийм л учиртай.

-Гэхдээ та одоо Цэнхэрт манай компани үйл ажиллагаа явуулаагүй гэсэн. Яг тэр гурван лиценз дээрээ танайх одоо олборлолт явуулаад байгаа зүйл байхгүй юм байна, тийм үү?

-Тэнд манай нэг ч ажилчин, нэг ч техник байхгүй. Ийм л зүйл.

-Та тэдгээр компаниудад ямар нөхцөлөөр шилжүүлсэн байдаг вэ?

-Манай компанийн хөрөнгөөр тэнд үүсмэл орд үүссэн байна. Түүнийг өөр жижиг компаниуд ашиглаж байгаад сая лиценз нь цуцлагдлаа. Гэвч өмнө нь манай компани олборлолт явуулж байсан, манай хамааралтай лицензийн талбай учир бид нөхөн сэргээлтийг хийх үүрэгтэй. Энэ хамааралтай лиценз дээр бид нөхөн сэргээлтээ ч хийнэ, харицулагаа ч хүлээнэ.

-Миний ойлгосноор үндсэн ордыг танайх ашиглаж дуусаад үүсмэл ордыг жижиг компаниуд ашиглаж байсан гэсэн үг үү?

-Үндсэн орд биш, шороон орд байсан юм. Архангайн Цэнхэр бол алтны үндсэн ордны томоохон нөөцтэй. Гэхдээ үндсэн ордыг ашиглахад төвөгтэй. Нэгдүгээрт, тэр хавийн орд хүнцэл ихтэй. Хамгийн гол Цэнхэрийн алтны орд байдаг газар Орхон голын дээд тал, Хангайн нурууны усан хагалбарын ай сав. Ийм усан хагалбарын ай савд үндсэн ордыг ашиглах боломж байдаггүй. Яагаад гэвэл хүнцэл нь гол усыг хордуулдаг юм.

-Сая цуцлагддаг лицензүүд дээр ямар аргаар олборлолт явуулж байсан юм бэ. Нутгийнхан энэ ордуудаас болж үхэр мал нь өвчилсөн тухай ярьсан бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсан байсан.

-Одоогийн олборлож байгаа хүмүүс усаар буудаад л олборлож байгаа.

-Тэр арга нь гол усанд, түүгээр ундаалж байгаа хүн, малд нөлөөлдөггүй юм уу?

-Бид Архангайн Цэнхэрт найман жил олборлолт явуулсан. Олборлолт явуулах хугацаандаа дэлхийн олон улс оронд ашиглагддаг шар шавартай усыг цэвэршүүлэх байгальд хоргүй биотехнологийг Орхон голд анх удаа нэвтрүүлсэн. Үүнийг Заамарт мөн хэрэгжүүлэх хэрэгтэй. Монголбанкны эрдэнэсийн санд энэ хугацаанд найман тонн орчим алт тушаасан. Байгаль, хүн малд хортой байсан бол биднийг, “Монгол газар”-ыг олборлож байх найман жилийн хугацаанд энэ асуудал гараад л ирэх байсан.

-Ерөнхий сайд ашигт малтмалын зарим лицензийг цуцалсан үндэслэлдээ “Энэ лицензүүдийг авахдаа авлига хээл хахууль өгсөн, хууль бусаар нөлөөлж авч байсан учраас” гэж тодотгосон. Та Цэнхэрийн алтны лицензүүдээ авахдаа авлига өгсөн үү?

-Хайгуулын лицензийг хууль дүрмийн дагуу аваад л хайгуул хийсэн. Би өөрөө нээсэн орд. Хуучин геологийн судалгаагаар "Тэнд алт байхгүй ээ" гээд орхичихсон байсан газар. Би өргөдөл өгч аваад, хайгуулаа хийсэн. Тэгээд бас л дүрэм журмын дагуу “А” лиценз аваад олборлолт явуулж эхэлсэн орд. 2000 оны үед шүү дээ. Ийм л юм. Тэрүүгээрээ би “Монгол Улсын тэргүүний геологич” гэсэн цол тэмдэг авч байлаа. “Тэнд алт байхгүй ээ” гэсэн геологич нарт баахан загнуулж, алт олчихсон би “Тэргүүний геологич” болж байсан түүхтэй. Ингэж л надад ирсэн лиценз юм шүү дээ.

-Энэ лицензүүдийг цуцалсан Засгийн газрын шийдвэрийг та яаж харж байна вэ?

-Өгсөн лицензээ хэзээ цуцлах нь Засгийн газрын л эрх.

-Лиценз танайх биш боллоо. Нөхөн сэргээлт хийх үүрэг нь яах вэ?

-Бид нөхөн сэргээлт хийнэ ш дээ. Нэгэнт олборлолт явуулсан юм чинь нөхөн сэргээлт хийж л таарна. Үүрэгтэй. Засгийн газар нөхөн сэргээлт хий гэсэн үүрэг өгсөн ч, өгөөгүй ч бид хуулиараа нөхөн сэргээлт хийх үүрэгтэй. Техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийнэ.

-Энэ лицензүүдийн цуцласнаар та хэр хохирч байна вэ?

-Монгол Улсын хуулийн доор амьдарч л байгаа бол хэн ч төр засгийн шийдвэрийг дагаад л явна. Аливаа юм хоёр талтай. Сайн, муу хоёр багтаж байж сав дүүрдэг гэдэг байх аа. Нийгмийн ядуурлыг ойлгосон, шударга биш өмчийн харилцаа газар авсныг Ерөнхий сайд соргог мэдэрч засах гээд л явж байх шиг байна. Энэ утгараа зөв юм. Нөгөө талаар бид хаалттай биш, нээлттэй нийгэмд амьдарч байна.

Гадна дотнын бизнесүүдтэй уулзахаар танай төр засгаас айж байна гэдэг юм. Төрийн шийдвэрүүд нь маш тогтворгүй гэж хэлдэг. Нийгмийн тэгш бус хувиарлалтын гажуудлыг засах гэж байгаа нь сайн боловч, гадна дотнын хөрөнгө оруулагчдын хувьд энэ нь айдас болж ирж байгаа сул тал нь. Түүнээс биш нөхөн сэргээлтээ хийхгүй байгаа нөхөрлөл, хувиараа алт олборлогчдод дохио сануулга өгч байгаа нь зөв.

-Таны ярианаас харахад Засгийн газрын лиценз цуцласан шийдвэрийг шүүхэд өгнө гэдэг байр суурь тань өөрчлөгдсөн бололтой.

-Над шиг муу нохойн баас төр засгийг шүүхэд өгнө гэж бодох уу? Анхнаасаа л би Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцээгүй. Тийм ярилцлага ч өгөөгүй шүү дээ. Гудамжинд сэтгүүлч залуутай таарсан, яарч яваагаа хэлээд л, мэнд мэдэлцээд салсан. Одоо харин хэлээгүй үгийг хэлсэн болгосон сэтгүүлчийг шүүхэд өгдөг юм уу.

-Шударга бус баялгийн хувиарлалтыг засч залруулна гээд гэхдээ хураагаад, тараагаад байж болохгүй байх. Ямар тохиолдолд баялгийн тэгш хувиарлалт ирэх юм. Тэмцэгчид, гомдогчид аль тохиолдолд тайвшрах юм бэ?

-Уул уурхайг зөв хөгжүүлэхийн тулд уул уурхайн бирж л байгуулах хэрэгтэй. Байгалийн баялгийг иргэн бүрт оновчтой хувиарлахын тулд хувьцаагаар дамжуулан ашиг хүртээх юм.

Харин тухайн орон нутгийн иргэдэд тухайн сум орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа орд газрын 15-20 хувийг эзэмшдэг давуу эрхтэй байх хэрэгтэй. Ингэвэл нэг өрхөд сардаа нэг, хоёр сая төгрөг орж ирдэг болно. Биржийн шударга ил тод байдал нь Монгол улсын баялагын сан бүрдүүлэх нөхцөл дэд бүтэц юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, ингэж уул уурхайн баялгийг биржээр дамжуулан хувиарлалт хийхгүй бол үндэсний компаниуд нь ч учраа олохоо больчихсон, ард иргэд ч амьдрал доройтохын хэрээр уул уурхайг үзэн ядагч болчихсон ийм л байдалтай байна.

-Ц.Мянганбаяр гэдэг хүнтэй уулзаж байгаагийнх асуухгүй өнгөрч болохгүй сэдэв бол Олон овоот. Г.Алтан, Ш.Батхүү, Ц.Мянганбаяр нарын нэрс орж ирдэг. Олон овоот юу болсон бэ?

-Алтан гуайг сайн мэдэхгүй ээ, муухан эр хүнээс дээр юм уу гэж боддог. Манай Ш.Батхүү яахав дээ, эр хүн олзонд яваа л биз. Олон овоотын хувьд алт болон жоншны маш том нөөцтэй. Үүнийг би ямар батласан биш. Дэлхийд нэртэй Канадын "Вардроп Инжинеринг" гэдэг хөндлөнгийн компани батласан юм даг. Энэ бол тусдаа сэдэв, дараа ярилцъя.

-Ингэхэд Ц.Мянганбаяр гэдэг хүн нийгэмдээ хандсан юм хийдэг юм уу?

-За даа, намайг ямар хүн тоох биш. Гэхдээ, 2010 он билүү, Оюутаны холбоогоос туслаач гэж хүссэн. Тухайн үед Оюутны холбоотой хамт УИХ-ын гишүүдэд хандсан. Дээр нь талбай дээр оюутны жагсаал хийж 4, 5 сар зүтгэсний эцэст оюутны 70 мянгыг анх батлуулж байсан даа.

Оюутны холбооны дурсгалын батламж нь одоог хүртэл гэрт байдаг юм. Харин үүний үр дүн нь манай улсын малын тоо толгой анх удаа 60 сая давсан. Өөрөөр хэлбэл малчид маань оюутан хүүхдүүдээ тэжээхийн тулд малаа нядлаад зарж мөнгө явуулдаг шүү дээ. Үүнийг болихоор малын тоо өснө. 4 оюутан улсаас өгсөн мөнгөө нийлүүлээд сарын хоол хүнс, гурил будаа, давс ногоогоо аваад амьдарчихна. Энэ хуулийг зориг гарган батлуулсан гишүүдийг хүмүүс мартсан байх. Үүнээс гадна, алтны ашгийн татвар 10 хувьтай байлаа. Гэтэл алтаа хулгайгаар гаргаад болдоггүй. Гадагш гарах 20 тонны контейнэрд гагнаад гаргачихдаг байсан. Би зарим гишүүнд, алтны холбоогоор дамжуулан өргөх бичиг барьж, татварыг 2.5 хувь болгосон. Ингэснээр Монголбанкинд тушаар алтны хэмжээ 4 тонн орчим байснаа 22 тонн болтлоо өссөн. Энэ нь тухайн үеийнхээр 700-800 сая ам доллар юм.

Ингэж төгрөгийн ханшийг хамгаалснаар өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөөс хамгаалсан юм даг. Энэ ам.доллараар Монгол Улс бензин шатахуунаа Оросоос авдаг юм шүү дээ. Нөгөө муу хэлэгддэг, ядарсан нинжа нарын л гавьяа. Нинжа бас л монгол хүн шүү дээ. Гэхдээ өнөөдөр хүн болгоны амьдрал хүнд байна л даа. Шинэ зах зээлийн харилцааны нийгэмд улстөрчид, бизнесийнхэн, ард иргэд маш их алдаа гарган суралцсаар байна. Монгол хүмүүсийн сарын дундаж цалин 2000 ам.доллар болж байж нийгэм тогтворжино. Энэ нь ойрын жилүүдэд хэрэгжих  боломжтой зүйл.

 

Г.Нацаг-Эрдэнэ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
Монголчуудын Зөвлөлтийн улаан армид илгээсэн БЭЛЭГ
ӨНӨӨДӨР: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (68)

  • М.Зоригт (112.72.11.105)
    Хийсэн нь буруутаж хэлээ гозогнуулсан нь хождог болсон цаг үед амьдарч буйгаа сана.Ѳѳрийн нүдэн дэх дүнзээ авч хая!Тэгвэл бусдыг бас ѳѳрийгѳѳ ч сайн хардаг болно.Ажил хийсэн хүн алдаа гаргахгүй бна гэж байхгүй.Харин тэр шүүгээд шээс нь гоожих байгаа нѳхдүүд юу хийсийм!Олон хүмүүс ядаж зундаа ажилтай байлаа.Олон гэр бүл орлоготой байлаа.Газар доор байгаа шар тѳмѳрѳѳ дарсан чигээрээ хэдэн үеэрээ хужаагийн хоолонд хордоод ѳѳрсдѳѳ ч идэж чадахгүй ѳѳдлѳх ч үгүй .Тийм сайн юм бол Оюу Толгой Таван Толгойн хувьцаагаа авья гээд талбай дээр 30-хоног ѳлсѳглѳн зарлаад үр хүүхэд хойч ирээдүйнхээ тѳлѳѳ хэвтчих хоншоортой юмнууд байгаамуу?Та нарт...Сошиалаар амьсгалхаас ѳѳр юу хийж чаддагийм.Бидний Монголчууд хэмлэж биш эвлэж явсан түүхтэй.Тамын тогооны үлгэр ярихаа больцгооё.
    2019 оны 09 сарын 03 | Хариулах
  • Хм (202.126.89.33)
    Ханашгүй их шуналтайгаар хар мөртэй амьдрах ийм л төгсгөлтэй байгаа юм даа
    2019 оны 09 сарын 02 | Хариулах
  • zochin (202.55.188.88)
    xunii ug xel muu baival etr xund xun durgui boldog gesen zuir ug bna neteer neg xun muu xelegdlee bugd xaraagaad xaragdaxgui bol yu gesen xamagui gdgee odo bolii bidnii amdral xunees xamaarch bna zovox uu amdrax uu gdg tiimbolxoor odoonoos xun yu ch xiisen bai bidend xamaagui shuu shiiddeg gazar bgaa xuvi xuni amdral ru bur bitgii or !!! xuniig xundel zuv soyoltoi xarits ulsiin ajil bidend xamaagui shidieg gazar xiidg xumuu sn bgaa xel am Mongoliig suiruulj bgaa bur boli uurdsiiguu bod yaj amdrlaa bolgox be gej amjiltand xursen uxaantai xumuusee xundel xurungutei uxaantai tolgoitoi mundag xumuus bidend yumxiij ugnu shde gar deeree yu ch ugui xuraasan xurungugui baijiij ali oligtoi bgaagaa doromjlood yaxiin ta nart gadaad xun mungu ugux uu yum xiij ugux uu ugui shuu xunii gazriin chuluu xurtel xaxir bdag shuu medee zugeer muruuruu amdari uxaanaa zuv zali uurdiiguu zuv udird unuu tsgat xuntei soyoltoixaritsax xuniig uurtuu xeregtei xun bolgoj chadax ene zuil bidnii amdrald ix nuluu uzuulj shiidex bx shuu Mongol xunee neg negeer darmtalj duusgasaar baital bugd yu ch ugui xooson zovson xumuus bolj uldene ter ued yu bolox boloo ulsuj l uxex bx xen ch ta nart neg tugrug uguxgui bx shuu!!
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Дорвод (66.181.185.202)
    Хужаа мингаа нохой гурав одоохондоо дорводуудээс арай дээр байгаа. Хамгийн муу юм бол дорводууд л байна. Бороо орсон ч шороо боссон ч баасан дээрээ хальтарч унасан ч дорводууд л буруутай. Чамаас муу дорводууд байхад мингаа ковуун санаагаар бичкээ уна. Дорводууд санаагаар огт ундаггуй чанга улсууд шуу дээ. Чи суралц мингаа
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
  • иргэд олон түмэн (59.153.115.254)
    Мянганбаяраа хэрээ хэзээч цайж хөхөө шиг донгоддгүй биз,олны үг ортой гэдэг,хэнч хүлээж авах аргагүй юм ярьж цаг цаас барж байхаар амьтанд хал балгүй шиг нүднээс далд орж,луйвараа төлөх,ялаа хороохоо бодсон дээр биш үү?
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.31.36)
    Нохойг монголчууд хүний үнэнч нөхөр гээд дээдэлдэг шдээ кк
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
  • Zochin (88.130.50.99)
    Muu hun uhdegui gej unen shuu
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
    • zochin
      ene xund muu yumxiisen zuil bxgui shde ta nar uursunuu unexeer muuxai muu xumuus bna ta nar biznes gdgee ch medexgui mgld mungu ideegui xun xaa bna gargaad ir de bxgui sbx shuu shudraga biznesee xiigd xudulmur xiigd irsen xuniig l ta nar muuchilaad bxiin yu ch xiigeegui xel am xiij xunii mungiig xuraaj bgaa ulsiig yax gej bn chadaxguis hde ta nar
      2019 оны 08 сарын 28
  • Асак (66.181.176.253)
    Хумуусээс луйвардсан менгее егееч. Ямар олон хуний голыг харлуулж амьдралд нь гай болж бнаа чи. Хичнээн олон жил нэхэл болж байнаа. Чи тэр хумуусийн амьдралыг ямар их хундруулснээ мэдсээр байж цэвдэг сэтгэл гаргасныг чинь засгаас шагнаж бух ордыг чинь хурааж байгаа юм да. Муу хараал идсэн новш. Хумуусийн менгеер хэдэн шалдан хуухэн тэжээж хуухэд хийхээс еер чадалгуй новш. Дуурэн енчин хуухдууд.
    2019 оны 08 сарын 27 | Хариулах
  • Хүн явууллаа (202.126.89.215)
    Хүн явуулах уу гэж дарамталдаг байсан гэсэн.Чам дээр харин нүгэлийн хар лантуу бууж дээ тагжгар минь.Чи бол нохойтой ч зэрэгцэхгүй шавьж шүү дээ
    2019 оны 08 сарын 27 | Хариулах
    • chi uuruu joom shde
      2019 оны 08 сарын 27
  • zochin (202.55.188.94)
    muu novshnuud xunruu ali muu ug xelj bdag gertee zugeer gar xumxaj suuchxaad xudulmur xiij bga ulsiig zugeer blgaxgui yer ta nar uls tochidoo yagad yaj ch chadaxgui bgain uls torchidoos bolj mlg iim bolson xun ruu mu ug xelsen xun uuruu xelsn ug shigee boldog xuulitai shuu amdraliin xuuli bitgii xel amaaraa olnii amdral suitgeed bidend yumxii xunii setgel ruu us tsastad bgaarai yalzarsan hsulmas shudelsen muu yumnuud bol ter erleg ruu tonilooroi za !!!!
    2019 оны 08 сарын 27 | Хариулах
  • Banzragch ah ni bnaa myngaa (202.55.188.85)
    Hugiin nohoinoos dor shvv dee
    2019 оны 08 сарын 27 | Хариулах
  • zochin (202.9.42.221)
    Hohoinoos dor amitan shu de chi ooriigoo bas nohoitoi en tentsuu gej bodchijee nohoi yadaj l gazar delhii baigali orchin suitgehgui
    2019 оны 08 сарын 27 | Хариулах
  • zochin (202.170.68.38)
    yamar unen helsen bna
    2019 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (64.119.24.53)
    Газар ухаж алтаар баах шахау байж энэ хүнд бүтээн байгуулсан юм юу байна ингэхэд?!!! Энэ байна гээд үзүүлэх нэг обьект байна уу? Мөнгөөрөө юу хийдэг юм боолдоо
    2019 оны 08 сарын 27 | Хариулах
  • Dorj (66.181.161.119)
    Ugui neeree, hunii muud yasan durtai ulsuud ve ene comment bichij baigaa ulsuud. Muu ch sain ch Mongol hun shde. Ulsiin mungu yamar idsen bish, harin ch bor zurheeree hudulmurluj yavaa negnee manaihan arai denduuleh yum. Odoo tsagt uul uurhai erhleegui hen baina? Saihan huuhentei niilehiig husehgui er gej baihgui.
    2019 оны 08 сарын 27 | Хариулах
  • зочин (117.111.28.103)
    эх орон газар шороог минь сүйтгэж хаячихаад огт буруугаа мэдрэхгүй суугаа энэ хүн сэтгэцийн асуудалтай юм биш үү
    2019 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (64.119.20.218)
    ХАЛИРХАЙ ЭР юм аа , АЙЧИХСАН байна ?!! Хурэл сух ээ , чиний суржигнэл яг энэ нохорт таарах тулхуур байна ; ийм дээр нь жаахан дарамт огоод овоохон юм хийлгээд ав , наад нохор чинь нэг хэсэг НОХОЙ шиг унэнчээр -ХУЖАА шиг зутгэнэ гэж байна !! Чи харин жаахан юм долоохлоороо найр тавьчидаг шуу ... Уг нь ЛУЙВАРЧИН бухэнд таарсан тулхуур хэрэгтэй л дээ , гэвч даанч боломжгуй ?! Иймээс л торд томор нуур - ган нударга хэрэгтэй байдаг юм !!! ... хурэл бол медаьдаа л тохирно ...
    2019 оны 08 сарын 27 | Хариулах
    • zochin
      chinii xajuud er xun medee uxaantai xun bnaa zuv yarisan bsan xenees ch yu ch laivardaagui bx shuu
      2019 оны 08 сарын 27
  • Зочин (103.212.117.31)
    ene hun chin yer ni medrel asuudaltai yu ugui yu, oyutnii holboo ch geh shig altnii 2.5 ch geh shig, bas muu bathuug dooyolood bgaam uu
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • Кк (59.153.114.187)
    Нохоо бол гэмгүй амьтан л даа
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • Zochin (66.181.161.38)
    Altnii hulgaichuud litsenzni tsutslagdaad irheer minii uurhai bish bi zartsan baisii enee teree gej ikh hutshiimaa nohon sergeelt hiihgui gesen Sanaa muu lalriin tomsog
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
    • zochin
      yer bol ene somment bichsen xumuus bol xajuud xun bxiin argagui bolson xumuu sbn shorond xund gemt xeregtei mash ix evdersen muu yum bolgond garshsan tiim xunees iim commentuud garna niigemd iim muuxai xumuus bidentei xamt amdarch bga ayum bna eregtei xumuu sbx shig bxiin za ta naraas uur xumuus ajilaa xiigd xunshig yavj bga shuu zavaanuud ta nartai taaraxgui yavnaa yasan muuxai bolson xumuu sbe naad xumuujil uxamsar chin dood tsegtee ochjee Myangaa zaxiral ene xumuusiig bitgii too ene zavaancommentiig bitgii unshaarai setgets n yumtai bolson xog shaarnuud bn shuu
      2019 оны 08 сарын 26
  • G@NG (118.6.181.31)
    Ooriigoo bitgii nohoitoi zuirle, nohoi bol hamgiin sain amitan, hunii unench and nuhur, harin Myanganbayar muu teneg pizda, Umhii ugur novshiin lalariin hujaa pizda 2 l hamgiin adgiin shaar, novshiin pizdakuud l bna daa!!!!!.....
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • Мянга буудуулах гэлүү. Ярилцлагын байж байгаа цараа нь мөнч өчүүхэн оюутаны 70 төг санаачилсан гэнүү (66.181.178.213)
    Бямба
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • зочин (64.119.16.197)
    Нохойг муу гэж хэн нотлосон юм. Нохойг энэ муу 2 -той яаж зүйрлэж чадаж байнаа. Нохой чиний бидний үүрдийн хань байдаг юм шүү. Жаахан юм уншина байгаа. Муу хүмүүстэй бүү холбо. Чиний гэр бүлийн гишүүнд тооцогддог нэгэн билээ
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
    • Харин ч нэг үнэн хэлэв
      2019 оны 08 сарын 26
  • Иргэн (202.55.188.82)
    Одоо л орхон гол минь өнгөө үасч эхэлж байна даа
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • zochin (202.9.42.146)
    Asar ikh bayalag odoo ch mongoliin maani gazart b.na. Odoo shudaraga uls ard irgeded khurteeltei Uul uurkhai khegjikh l bolno.kharin cham shig tonuulchid tuukend kharaar surgamj bolon ueiin ued bichigdej tom surgamj bolno...
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    mongoliin hamgiin jigshyyrtei hymyysiin neg chi baina daa
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (64.119.17.233)
    Энэ хүн Жастын Батхүүд Алтанд хульх лиценз огч хүмүүсийн амьдралаар тоглосон Бүтэхгүй гар Одоо энэ хүнд амжилт аз жаргал ховор Үлдсэн жаахан насандаа үйлийн үрээ хүндхэн эдлэх хэцүүхэн зай үлджээ. Ер нь амиа хорловол өөрт нь буян болно доо
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
    • zochin
      uvchtei amtani uuruu eruul bus bxaa
      2019 оны 08 сарын 26
    • Батхүүгийн авсан олон овоотын 1 хэсэг нь хэд сая долларын барьцаанд банкинд байна ийм байхад хоомон шороо гэхүү , хэлж байгаа үгээ мэдэж ярьмаар юм хиыж байгаа 1ийгээ хэн ч юу ч гэж хэлэх эрх амтай болгонд байдаггүй юм шүү
      2019 оны 08 сарын 26
    • Алтангийн жоншны уурхай бор өндөрөөс хэд дахиан их нөөцтэй хятадууд шуурч байна тийм байхад хоосон шороо өгсөн гэхүү
      2019 оны 08 сарын 26
    • Зочин
      Тэр хулхины лиценз чинь өнөөдөр оюу толгой той дүйцэхээр нөөцтэй хөрөнгөтэй гээд үнэлэгдээд явж байна дуракаа мэдээ мэдээлэлээ сайн судламаар юмдаа
      2019 оны 08 сарын 26
  • Зочин (182.160.35.197)
    ТАРВАГАДОРЖ ТА ХОЁР ГОМО БОЛД ТА ГУРАВ НОХОЙНООС Ч ДОР.
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
    • zochin
      mgld noxoi xujaa n duurchixsen bn gej xelsen esvel namaig yarij bn agej xudlaa yu muuxai xumuus yumaa ta nar shivshiguud minee naadiig chin xun shig xumuus bas unshej suugaa zavaan shaarnuud umxii amtai umxii xultei baijiij tgd xov xooson ta nart chadag yum bn uu bxgui medee ta nariin xajuud xunees ch iluu xun bna ene xun za
      2019 оны 08 сарын 26
  • zochin (202.9.42.146)
    tamiin togoonii ulgeriig yag l cham shig deeremchin tonuulch khulgaichuud uursdiiguu khamgaalakhiin tuld zokhioson.
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • kkkk (185.39.141.103)
    uuriiguuu zuv l oilgoson bn shde .ene uanhan er
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.43.89)
    Алт эрж газар ухахаас өөрөөр амьдрах чадваргүй хүмүүсийн лай үр хүүхдэдвнь тусах нь харамсалтай. с
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.195.76)
    Доорхи 2 сэтгэгдэлд "Хол оо очиж хуц" гэе дээ Зочин Банк яаж дампууруулсан тухайг судлачихаад дараа нь гүтгэж хэлэх хэрэгтэй, юуг нь ч мэдэхгүй байж хэл амаа билүүдэхээс цаашгүй , тийм л юм бол чи өөрөө алтаа олоод ухаад баяжаач тийм амархан юмуу, чадахгүй байж чадаж байгадаа битгий гай болцгоо за 2019 оны 08 сарын 26 Баяжих гэж бизнесс хийдэг юм байгаа биздээ мал минь
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
    • ЗОЧИН
      МУУ БӨГС ДОЛООЖ ГАЗАР УХДАГ БООЛ ГАРАЛТАЙ ЛАЛАР МИНЬ УХСАН НҮХЭНД ЧИНЬ БУЛУУД ХАЯНА ШҮҮ?
      2019 оны 08 сарын 26
  • Зочин (103.229.123.173)
    shaadag lalar vee nohoi chamaas hamaagui deer shuu
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.35.197)
    Элбэгдоржид охин нийлүүлж хамаг араа хамгаалуулдаг байсан. хошного Болд охидыг нь зуучилж төрийн шагнал шаасан үхээр.
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • ЭЛБЭГДОРЖ ЭСКОБАРУ (103.212.118.202)
    ЭЛБЭГДОРЖИЙН ДҮҮ ГЭСЭН ДЭЭ,ИХ САЙХАН ЯРЬЖ.ХЭДЭН ЖИЛ ОРХОН ТҮШЭЭ ГОЛЫГ УЛААН ТАМ БОЛГОСОНЫГ АРД ТҮМЭН МЭДНЭ.
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.195.76)
    Мянганбаяр өөрийгөө яг зөв хэлж... Гэхдээ, нохой нь энэ хүнээс хамаагүй илүү дээр. Алт ухсанаар зөвхөн өөрөө баяжсан чинь худал биш биз дээ. Хэд хэдэн банк дампууруулсан "гавьяа"-г чинь мартаагүй л байгаа шүү. Худлаа матрын нулимас унагаад... өрөвдүүлэх гээд хэрэггүй. Монгол улсад гай тарьдаг, бизнесийн ёс зүйгүй ийм хөгийн хүмүүст төр төмөр нүүрээ харуулдаг нь зөв. Харин ч олон жил даврууллаа...
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
    • zochin
      mgld ta nar shig zugeer xuniig xemeldeg comment bichdeg noxoinuud bna gesen bxgui yu xunii xelsen ugiig uxaj oilgoj meddeggui unen shde ta nar bol xun gexed xetsuu xumuus bna yag noxoi za zavaanuud uursdiguu xeleeree biznes xiij xudulmur xiij xun amjiltand xurdeg odoo biznes xiij amjitand xursen xumuusin xurungigi xuraanaa gj ta nar yarij bgaa ene bol shudraga bus yavdal shuu medee!!! minii ajillaj olsonmungiig xurngiig xuraana gej bgaatai yag adil bna tiim bish namaig tegex yumbol ta nariig gazriin gav ruu delbertel ushuglunu medee
      2019 оны 08 сарын 26
    • Зочин
      Банк яаж дампууруулсан тухайг судлачихаад дараа нь гүтгэж хэлэх хэрэгтэй, юуг нь ч мэдэхгүй байж хэл амаа билүүдэхээс цаашгүй , тийм л юм бол чи өөрөө алтаа олоод ухаад баяжаач тийм амархан юмуу, чадахгүй байж чадаж байгадаа битгий гай болцгоо за
      2019 оны 08 сарын 26
    • Баяжих гэж бизнесс хийдэг юм байгаа биздээ мал минь
      2019 оны 08 сарын 26
  • зочин (103.212.117.124)
    алны улаан үс
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
    • Chi alnii shar us
      2019 оны 08 сарын 26
  • zochin (202.55.188.88)
    gol murniig bohirduulj bolno gej bhgui
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • heden shorongiin yumnuudaar uuriiguu hureeluulchiheed muu erguu (103.14.38.144)
    irgen
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
    • Чам шиг шивэр шоронгийнхноос айна лдаа
      2019 оны 08 сарын 26
  • пүрэвсүрэн чинь (182.160.38.135)
    нохой чамаас дээрээ. алны алчуур бомбоо минь.
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.190.199)
    Үгүй ээ хөөе, Мянгуу маань овоо доо. Сайхан нөхөн сэргээлт хийгээд тэр байгалийг унаган төрхөнд оруулчихаад явах хэрэгтэй.
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.88.210)
    Зөв ярьжээ хуулийн дор төр засгийн шийдвэрийн дор амьдарч байгаагаа хүн бүр ухамсарлах нь туйлын чухал
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.55.188.89)
    Myanganbayar bol hujaagiin erliiz nohoin golog l dooo tegeheer chamaig uzen yadah ni todorhoi
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.186.51)
    Zuv l yum yarij baina ene hun
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.213)
    Алт ухаж чадаагүй ухаан муу мулгуу тархи нь сэтгэдгүй арчаагүй улсууд атаархаж байгаа даа
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • zochin (202.9.42.120)
    uuriiguu unen zuwuur goe todorhoillo. hujaa mun mynganbayr 2 mongold gai bolno gdegiig mongolchuud sain medne. harin nohoig oroltsuulad hereggui baih. chamaas hamaagui deet bhaa hhaha
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.161.42)
    Хожимдсон ч гэсэн зөв л ярьж байна. Тэгш хувиарлалтыг хийх хэрэгтэй. /иргэд сард 1 сая хүртэж чадаж байвал сайн л байх /
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.161.55)
    Huuramch litsents gargaad bdag hundee
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • Уншигч (64.119.24.68)
    ЗГ-ын шийдвэр, Мянганбаяр гуайн план. давхцаж, нийцтэй ажил болж байгаа юм бна. Гоё
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • ,mslnkla (202.9.43.220)
    NARANXUUGIIN OROOSON DUGUI
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
    • MABB
      NEG N MISS TORUULDEG NOGOO N NACHIN TORUULDEG
      2019 оны 08 сарын 26
  • Ккк (202.21.109.49)
    Нийгмийн хариуцлага гэсэнчинь жагсаал санхүүжүүлсэн ч гэх шиг
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
    1 цаг 15 мин
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
    1 цаг 42 мин
  • Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
    1 цаг 44 мин
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
    2 цаг 28 мин
  • Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
    3 цаг 50 мин
  • ГЯЛСБАНК “УЛИРАЛ БҮР УРАМШУУЛАЛТАЙ”
    4 цаг 2 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    5 цаг 24 мин
  • Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
    6 цаг 9 мин
  • Голомт банк “Mongolia Investment Forum: New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
    7 цаг 1 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
    7 цаг 7 мин
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
    7 цаг 11 мин
  • “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    7 цаг 13 мин
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
    7 цаг 32 мин
  • Дижитал дэд бүтцийг сайжруулахад Дэлхийн банктай хамтран ажиллахаар боллоо
    7 цаг 44 мин
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
    7 цаг 57 мин
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
    8 цаг 45 мин
  • Д.Амарбаясгалан: Их ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг ахмад дайчид, ард иргэддээ өргөн дэвшүүлье
    9 цаг 8 мин
  • Монголчуудын Зөвлөлтийн улаан армид илгээсэн БЭЛЭГ
    9 цаг 23 мин
  • ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
    9 цаг 54 мин
  • ӨНӨӨДӨР: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно
    10 цаг 6 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • "Их дуулга"-д эх орноо дуурьсгасан ТАВАН жүдоч
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК