Нийслэлийн Газрын албанаас зохион байгуулж буй газар чөлөөлөх ажил үргэлжилж байна.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Авто замчдын гудамжинд байрлах нийтийн эзэмшлийн талбайг хашаалж явган хүний зам талбайг хаагдуулсан иргэн Г.Энхтүвшиний хашааг албадан буулгажээ. Мөн тус дүүргийн I хороо, Авто замчдын гудамжид байрлах "Ай Ти Интернэшнл" ХХК нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү талбай буюу нийтийн эзэмшлийн талбайг хашаалсанаар явган хүний зам хаагдсан байжээ. Уг зөрчлийг арилган явган хүн чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэхээр 24 м урт хашааг албадан буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсөн байна.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн Х хороо, Гачууртын зам гудамжид байрлах "Геомандал стар" ХХК нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү талбай хашаалсан зөрчлийг арилгахаар уг хашааг татуулж нийтийн эзэмшлийн зам талбайг тус тус чөлөөлжээ.
Сэтгэгдэл (1)