Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 476 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 302 дуудлага, мэдээллийг шалгаж шийдвэрлэжээ.
Бүртгэдсэн осол, хэргийн улмаас нийслэлд зургаан хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.
Тухайлбал, энэ сарын 24-ний өдөр 08.00 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын I багийн нутаг “Ихэр Ухаа” гэх газар улсын дугааргүй “Haojie” маркийн мотоцикл онхолдож жолооч Б /57 настай эрэгтэй/ нас баржээ.
Мөн энэ сарын 24-ний өдөр 19.45 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг V гудамж шороон замд Toyota Prius маркийн автомашины жолооч А нь, айлын хашаа мөргөж хашаан дотор явж байсан Г /8настай эрэгтэй/ мөргөж амь насыг хохироосон хэрэгт тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлөөний дүрмээ биелүүлж, бусдад аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.
ТЦА