Энэ оноос эхлэн түүхий нүүрс хэрэглүүлэхгүй байх хотын даргын шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн ерөнхий газардтай хамтран нэмэлт дөрвөн явуулын ажлын байр бий болгожээ. Үүнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Гантулга “Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Уг хориглосон тогтоолыг хэрэгжүүлэх нь бидний үүрэг. Тиймээс уг шалгалтын ажлыг эхлүүлж байна. Одоогийн байдлаар 24 албан хаагч хяналт тавьж ажиллана. Мөн ирэх сард энэ тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ хүрээнд явуулын пост нийслэл рүү орж буй хол дөрвөн замдуудад ажиллана. Явуулын пост нь байрлуулсан компьютер, нарны зайн хураагуур, гаднаа камертай, шуурхай ажиллах бүх бололцоот тоног төхөөрөмж суурилагдсан байна. Уг пост жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллана. Засгийн газрын бодлого шийдвэрийн эцсийн үр дүн иргэдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхийн төлөө шүү дээ. Энэ ч утгаараа цогц арга хэмжээ хийгдэж байна. Сайжруулсан нүүрс түүхий нүүрснээс зах зээлд хямд үнээр худалдаалагдана” гэсэн юм.
Түүхий нүүрс хэрэглэх, оруулахыг завдсан зөрчлийг алба хаагчид 24 цагаар хянаж ажиллах аж. Хяналт шалгалтын хүрээнд 56 тээврийн хэрэгслээр 1851 тонн түүхий нүүрс нийслэл рүү нэвтрүүлэхийг завджээ.
Б.Лхам