Монгол Улсын иргэн Т нь Замын-Үүдийн хилийн боомтоор энэ сарын 23-ны өдөр Истана маркын автомашинд 10 нэр төрлийн 409 ширхэг сурагчийн дүрэмт хувцас буюу оюуны өмчийн эрхэд хамаарах бараа хууль бусаар тээвэрлэж хилээр гарах гэж байгаад баригджээ. Уг зөрчил нь гаалийн шалгалтаар илрүүлсэн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн дагуу Оюуны өмчийн газарт шилжүүлсэн байна.
Цаашид иргэд сурагчийн дүрэмт хувцас худалдан авахдаа дүрэмт хувцас үйлдвэрлэх эрх бүхий дотоодын үйлдвэрийн шошго, таних тэмдэг зэргийг шалгаж авахыг гаалийн байгууллагаас анхааруулж байна. Мөн хууль бусаар оруулж ирж буй сурагчийн дүрэмт хувцасны талаарх мэдээллийг гаалийн байгууллагад ирүүлж хамтран ажиллахыг хүслээ.
Эх сурвалж: ГЕГ
Сэтгэгдэл (1)