Энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, уг хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 14-нд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна. Шүүхээс шүүх хурлын товыг энэ сарын 28-нд товолсон бөгөөд тухайн цэргийн ангийн нэр бүхий гурван албан тушаалтны гэм буруутай эсэхийг шүүх аж.