БНСУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн харьяатын газраас виз олгох журамд орсон өөрчлөлтийг танилцууллаа.Тодруулбал,
- Нийгмийн даатгал төлдөггүй иргэд виз мэдүүлэхэд байршуулдаг 5 сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг цуцлах
- БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол иргэдийн гэр бүл /эхнэр, нөхөр/-ямар нэг мөнгөн барьцаа, нэмэлт шаардлага тавихгүйгээр сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг хавсарган өгсөн тохиолдолд 90 хоногийн виз олгох
БНСУ-д визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж, 10 хоногийн дотор шийдвэрлэх зэрэг өөрчлөлт тусгагсан байна. Дээрх хөнгөвчилсөн нөхцөл нь ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих юм байна.