зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зуун айлын авто зам ирэх сард ашиглалтад орно

2019-8-26
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн X, XI, XII хорооны нутаг, Зуун айл дахь барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах Ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Хурлын үеэр Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Гантулга дээрх байршилд хийж буй бүтээн байгуулалтын ажлууд болон бусад шаардлагатай мэдээллийг өгсөн. Өнгөрсөн хугацаанд эл ажлын хэсэг нийт есөн удаа хуралдаж, цаг үеийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр харьяалах газар, хэлтсүүдэд үүрэг чиглэл өгчээ. Мөн тухайн орчимд үйл ажиллагаа явуулдаг нийт 4000 орчим иргэн, аж ахуй нэгжийн төлөөллүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, санал хүсэлтийг нь сонссон байна. Түүнчлэн нийслэлийн ИТХ-ын хуралдаанд санал, дүгнэлтээ танилцуулж ажилласан аж. Үүний дүнд Зуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто замын ажлыг шинэчлэх хөрөнгийг нийслэлийн төсөв тусгуулсан бөгөөд гүйцэтгэл одоогийн байдлаар 80 орчим хувьтай өрнөж байна. Авто замыг ирэх аравдугаар сарын 1-нд бүрэн ашиглалтад оруулах юм. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас  Зуун айл орчмын авто замын зурваст орсон 138 иргэн, аж ахуй нэгжийн газар чөлөөлсөн болохыг тус газрын дарга Б.Ууганбаяр хэлсэн юм.

Хуралдааны үеэр холбогдох аж ахуйн нэгжүүд Ажлын хэсэгтэй хамтран хийж буй ажлаа танилцуулсан юм. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Зуун айл 32-ын тойргийг  холбосон 1.6 км авто замын ажил 80 хувьтай явж байна. Уг замын тавдугаар сарын 30-аас эхэлж барьсан, 12 метр өргөн, ногоон байгууламж, явган болон дугуйн замтай, дөрвөн эгнээ бүхий байх юм. Бүтээн байгуулалт үргэлжлэх хугацаанд инженерийн болон цахилгааны шугам сүлжээ, газар чөлөөлөлттэй холбоотой бэрхшээл тулгарсан. Зам эхлэхээс төгсөх хүртэл нийт таван байршилд 200 гаруй автомашин байршуулах боломжтой төлбөртэй авто зогсоол барьж байгаа. Борооны усны үзлэгийн худаг 11, шүүрт худаг 22-ыг хийж байна. Нэгдүгээр эгнээнд машин тавих асуудал цэгцэрсэн. Бороо хур ихтэй байгаагаас замын ажил саатах, технологийн горим алдагдах тал бий. Гэхдээ бид замын ажлаа зогсоосон ч бусад боломжтой ажлуудаа амжуулаад товлосон хугацаандаа замаа ашиглалтад оруулна. Одоогоор замын ажилд тулгамдаад байгаа асуудал алга” гэв. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Сүхбаатар дүүргийн X, XI, XII хорооны нутаг дэвсгэр, Зуун айл дахь барилгын материалын зах орчим нийт 145 аж ахуй нэгж, хуулийн этгээд газар албан ёсоор өмчилж, эзэмших эрхийг авсан байдаг. Үүнээс 57 иргэн, хуулийн этгээд газраа өмчилсөн байна. Газраа зориулалтын бусаар ашиглаж байсан 22, зөвшөөрөлгүй барилга барьсан гурван хуулийн этгээд байсныг хуулийн дагуу арга хэмжээ авч байна. Зуун айл, 32-ын тойргийг холбосон замын зурваст орсон 25 айл, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөөд байна” гэсэн мэдээлэл Ажлын хэсэгт өгсөн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгсийн хэлж буйгаар өнгөрсөн хугацаанд тус газраас Зуун айлд үйл ажиллагаа явуулдаг 471 аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийж, илэрсэн зөрчлийг тухай бүрт нь арилгуулжээ. Харин нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг 32-ын тойргийн хойд хэсэгт дулааны эх үүсвэр, дулаан хангамж байхгүйгээс барилга, орон сууц барих боломжгүй болоод байгааг дуулгав.

Зуун айл дахь барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх ажлын хүрээнд Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк байгуулж буй. Тус паркийн дарга С.Батжаргал парк хүртэлх авто замын бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа явж байгааг хурлын үеэр дуулгасан. Мөн бэрхшээл үүсгээд байсан цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд тус ажилд зориулж ирэх оны төсөвт 10.6 тэрбум төгрөг тусгаж өгснийг хэлсэн юм.

 

Ч.Гантулга: Дулаан байхгүй гэсэн шалтгаанаар Зуун айл орчмын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоох эрх бидэнд байхгүй

Холбогдох байгууллагуудын мэдээ, мэдээллийг сонссоны дараа Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга зарим зааварчилгааг өгсөн юм. Мөн гурван чиглэл бүхий дүгнэлт, зөвлөмж гаргаж нийслэлийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид болон Засаг даргад танилцуулахаар боллоо. Тухайлбал, 32-ын тойргийн хойд хэсэгт дулааны эх үүсвэр, дулаан хангамж байхгүй гэх асуудалд “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Зуун айл дахь УБЕГ хүртэл дулааны шугам татсан байгаа. Тэгэхээр тэндээс дулаан хангамжийг шийдвэрлэх боломж бий. Дулаан байхгүй гэсэн шалтгаанаар Зуун айл орчмын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоох эрх бидэнд байхгүй. Тэгэхээр төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд уг асуудлыг аль болох нааштайгаар шийдвэрлээд ажлаа цааш нь үргэлжлүүлэх ёстой” гээд Зуун айл орчмоос дулаан татаж, “Бэрэн групп”-д орон сууц барих боломжийг бүрдүүлэх тооцоо судалгаа хийж, холбогдох шийдвэрийг гаргуулах чиглэлийг Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэгт өглөө. Мөн авто замын бүтээн байгуулалтын хүрээнд зам, орчны тэмдэг тэмдэглэгээгээ сайн хийхийг холбогдох хүмүүст анхааруулж, “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэр, үйлчилгээ явуулах журам”-ыг чанд мөрдүүлж ажиллах, Зуун айл орчим байршуулж байгаа агуулахуудыг хаахад анхаарч ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгов. Нөгөөтэйгүүр хууль зөрчиж үйлчилгээ явуулж байгаа дэлгүүр, лангуунуудын цахилгаан, дулаан, дэд бүтцийн хангамжийг хязгаарлах замаар хариуцлагажуулахад анхаарахын нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтэст үүрэг болгов.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.189.219)
    Дулаан гэж естой заваан худалч газар шүү
    2019 оны 08 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    10 цаг 17 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    10 цаг 27 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    11 цаг 5 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    11 цаг 17 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    11 цаг 32 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    11 цаг 40 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    12 цаг 8 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК