Жил бүрийн зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэл нийслэлийн харъяа байгууллагууд 08.00 цагаас 17.00 цаг хүртэл ажиллахаар болсон билээ.
Уг шийдвэр нь байгалийн гэрэл ашиглаж эрчим хүч хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилготой юм. Тэгвэл ирэх сарын 1-нээс өвлийн цагийн хуваар буюу 09.00 цагаас 18.00 цагийн хооронд ажиллах зохицуулалт хэрэгжиж эхлэх гэж байна.